Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 263 Анхдугаар Үндсэн хуулиндаа Монголын хувьсгалчид, тэр үеийн эрдэмт хүмүүсийн баримталж байсан үндэсний ардчилсан үзэл санаа, тухайн үед дэлхийн тэргүүний улс орнуудад үйлчилж байсан парламентат ёсны төвшинд хүрэх зарчмыг чухалчлан харгалзах гэсэн эрмэлзэл бүрэн тусч чадаагүй байна. Энэ нь манай мэргэжлийн судлаачдын чанагш анхааран үзэх асуудлын нэгэн бизээ. Улсын анхдугаар Их Хурал хуралдах үе хүртэлх хугацаанд үндэсний ардчилсан үзэлтнүүд, улс төрийн тавцангаас түрэгдэн гарч, зарим нь нэн харамсалтай хилс шийтгэгдсэн нь Үндсэн хуулийн анхны төслийн үзэл санаа хөдлөхөд хүрсэн байна. Мөн түүнчлэн анхдугаар Үндсэн хуулийг хэрэгжүүлэх явцад ардчилал хязгаарлагдаж, анги ялгаварлан шахах явдал газар авч нийт иргэдийг угсаа гарал, үзэл бодлоор нь зааглан, сонгох, сонгогдох эрхийг нь хасах, хүний эрх, эрх чөлөөг хөсөрдүүлэх, улс төрийн хэлмэгдүүлэл гарах, төрийн сонгуулийг хэлбэрдэн явуулах зэрэг сөрөг үзэгдэл үүссэн байна. Нэг хүнийг тахин шүтсэн захиран тушаах, хүнд суртал, дэглэм улс оронд тогтсон нь энэ сөрөг үзэгдэлд ташуур өгч байлаа. Энэ бүхэн нь улс орны амьдрал, иргэдийн хувь заяа, сэтгэл санаа, төрийн их үйл хэрэгт үлэмж хохирол сүйрэл учруулсныг харамсан тэмдэглэж байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 70 жилийн замнал үнэхээр хямд хялбар байсангүй. Энэ зуур Монголын ард түмэнд олсон ололт ч бий, түүхэн зайлшгүй нөхцөлд алдаа эндэгдлээс үүссэн амссан хохирол, зовлон ч бий. Өнөөдөр энэ бүхнийг зөв дүгнэж цэгнэн, үнэнээр гэгээрэх түүхэн цаг үе эхэлж байна. Үндэсний ухаарлын эгзэгтэй энэ цаг мөчид болхи цочирдуу хөдлөлгүй урьдах цагийн явдлыг тэр үеийн Монголын нийгэм, дэлхий ертөнцийн байдалтай уялдуулан нухацтай шинжлэн үзэх ёстой. Эс тэгвээс 3 цагийн хэлхээг зоргоор тасалсан үр дагаврыг нь урьдчилан тооцох аргагүй гоомой үйлдэл болохсон билээ. Бид энэ жилүүдийн завхрал гажуудал, алдаа эндэгдлийн гашуун сургамжийг мэдэрч ухаарлаа. Манай ард түмэн энэ бартаат замыг элээн өнгөрүүлэхдээ бэрхшээл саадыг даван туулах итгэл төгс байж Бүгд Найрамдах улсаа хамгаалан тэмцэж, туурга тусгаар улс гэр, үндэс угсаагаа батлан сахиж, бэхжүүлсээр ирсэн эрхэм дээд үнэт зүйл мөн. Чухамхүү уүнийхээ ачаар Монгол Улс дэлхийн улс дундын хамтын нөхөрлөлийн бүрэн эрхт гишүүн нь болж олон улсын харилцаанд зохих байр сууриа эзэлсэн юмаа. Монголчууд олон зууны сонгодог уламжлалтай нүүдлийн соёл иргэншлээ хадгалан тээж, орчин цагийн суурин соёл иргэншлийн ололтоор түүнийгээ баяжуулан, хүн төрөлхтний соёлын их санд чамлахааргүй хувь нэмэр оруулж ирлээ. Энэ хугацаанд бидний төрөлх оронд орчин цагийн аж үйлдвэр, тээвэр холбоо, их барилга, шинжлэх ухаан боловсрол, соёл урлаг, ахуй үйлчилгээний

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw