Монгол улсын парламент - боть 2

262 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-И замнаж эхэлсэн энэ хоёр үйл явдал хоорондоо 70 шахам жилийн зайтай ч гэсэн хоорондоо хүйн холбоотой юмаа. Чухамхүү тийм ч учраас 1924 онд байгуулагдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Монголын төрт ёсны нийт түүхээс алгасан өнгөрөх аргагүй билээ. Бүгд Найрамдах Улсыг Монголын түүхэнд анх удаа тунхагласан нь Монголын олон үе нийгэм улс төрийн сэтгэлгээнд шинэ сэргэг улирал ирж, үндэсний ардчилсан үзэл санааг түүхийн өвөрмөц нөхцөлд гүнзгийрүүлэн сэтгэж, хэрэгжүүлсэн хэрэг байлаа. Дахин давтагдашгүй ийм нөхцөл байдал, XIX зууны сүүлч XX зууны эхэн үеийн Монголын нийгмийн гүнд ард түмний маань хувь заяаг түшиж бүрэлджээ. Монгол Бүгд Найрамдах засгийг тунхагласан нь манай улсын төрийн байгууллыг хүн төрөлхтний соёл иргэншлийн нэн шинэ түүхийн ерөнхий чиг хандлагын дагуу шинэчлэн хөгжүүлэхийг эрмэлзсэн хэрэг байсан хийгээд, түүнд нийцсэн онол бодрол ч тэр үед бүрэлдээд байсан дээрээс уг үйл явцад ард тумнийхээ халуун дэмжлэгийг хүлээсэн билээ. Бүгд Найрамдах Улсыг тунхаглах улс төр үзэл санаааны уг эш нь үндэсний тусгаар тогтнолын үзэл санаа, угсаа залгамжлахуйг эсэргүүцсэн ардын эрхэт ёсны ардчилсан үзэл санаа байсан юмаа. 1911 оноос 1924 он хүртэлх хугацаанд Монголын шилдэг сэхээтнүүдийн туурвисан зохиол бүтээл, манай нөлөө бүхий хувьсгалчдын үзэл бодлоо илэрхийлсэн зарим баримт бичигт парламентын ардчилал бүхий төр, засгийн тухайн үзэл санаа нэн томруун туссан байдаг билээ. Улсын анхдугаар Үндсэн хуульд Монгол Улс бүрэн эрхт тусгаар тогтносон улс мөн бөгөөд Засгийн эрх ард түмний мэдэлд байх, төр засгийн байгууллагыг сонгон байгуулах, уг байгууллага нь сонгогчиддоо ажлаа тайлагнаж, мөн тэднээр хянагдаж байх болон бүх иргэд тэгш эрхийг эдлэхийг тунхагласан нь Бүгд Найрамдах засаг байгуулагдаж, оршин тогтох чухал үндэслэл болсон байна. Манай анхны Үндсэн хуульд аливаа улсын үндсэн хуулиар тунхагладаг гол асуудал бол тухайлбал төрийн тусгаар тогтнол, ард түмний бүрэн эрхт байдал, төрийн байгууламжийн болон удирдлагын хэлбэр, улсын дотоод, гадаад бодлогын зарчим, төрийн байгууллагын тогтолцоо хийгээд байгууллагуудын эрх мэдэл, төр иргэдийн хоорондын харьцаа, иргэдийн эдлэх үндсэн эрх, эрх чөлөө, тэдгээрийн баталгааны асуудал бүрэн болон бүрэн бус ямар нэгэн хэм хэмжээгээр хуульчлагдан тодорхойлогдсон нь Бүгд Найрамдах засаглалыг хэрэгжүүлэхэд мэдээж хэрэг нөлөө үзүүлсэн байна. Бүрэн эрхт Бүгд Найрамдах улсаа тунхагласны ойг тэмдэглэхдээ бид, уг үйл явдлыг бодитой үнэлж, түүхэн ач холбогдлыг нь тодруулахын зэрэгцээ тухайн цаг үеийнхээ нөхцөл байдал, гадаад дотоодын тодорхой хүчний нөлөөллийн улмаас Бүгд Найрамдах засгийг төлөвшүүлэн бэхжүүлэхэд ноцтой гажуудал, алдаа ч гарч байсныг хэлэх хэрэгтэй юмаа. Тэр нь бас анхны Үндсэн хуулийн согог, зарим өрөөсгөл заалттай ч холбоотой байжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw