Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 261 БНМАУ-ЫН ТУНХАГЛАСНЫ 70 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН УЛСЫН ИХХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН Хүндэтгэлийн хуралдаан дээр “Бүгд Найрамдах Улс тунхагласны 70 жилийн ой ба орчин үе”-ийн тухай Монгол Улсын Их Хурлын дарга Н.Багабандийн тавьсан илтгэл 1994.11.25 Эрхэт хундэт Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын эрхэт гишууд ээ! Ноёд, хатагтай нар аа! Монгол Улсын Анхдугаар Их Хурал одоогоос 70 жилийн тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өлзий дэмбэрэлт өдөр манай улсын Анхдугаар Үндсэн хуулийг эцэслэн баталж, Монгол Улсыг Бүрэн Эрхэт Бүгд Найрамдах Улс хэмээн тунхагласан билээ. Энэ өдөр Улаанбаатар гэдэг шинэ алдрыг хүртсэн нийслэл хотын төв талбайд Их Хурлын төлөөлөгчид оролцсон өргөн олны цуглаан болж, түүн дээр Үндсэн хуулийг нийт даяарт учшиж сонсгож, Монгол Улсыг Бүгд Найрамдах Улсаар 'гунхагласнаа ёслол төгөлдөр тэмдэглэжээ. Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 70 жилийн ойн энэ баярт өдөр өндөр төрийн минь сүлд, өргөн түмний өлмий улам бат оршихын ерөөл дэвшүүлье. /Алга ташив/ Аливаа улс орны түүхэнд тохиосон, томоохон үйл явдал бүхэн өөрийн түүхэн цаг үе учир холбогдолтой байдаг нь жам юм аа. Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж, төрийн тогтнон засаглаххэлбэр бол сонгож байгуулах ёс хэмээн тодорхойлон тунхагласан нь Монгол төрийн түүхнээ хөгжчийн жам ёсонд нийцсэн их үйл хэрэг байлаа. Өвөр хоорондоо уялдаатай энэхүү хос үйл явдлын аль нь ч тухайн үеийнхээ түүхэн ахуй байдлаар нөхцөлдөн, тэр цагийн манай гадаад байдал, дотоод хүчний харьцааг тусгаж, Монгол Улсын ирээдүйн хувь заяанд ч нэнхүү чухал нөлөө үзүүлсэн билээ. Тусгаар тогтносон бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсаа зарлан туунхагласан нь 1911, 1921 онд Монголын ард түмний эрх чөлөөний тэмцэлд шилдэг хөвгүүдийн маань бүтээсэн их үйлсийг улам бататгасан юм аа. Улс орны гадаад байдал, нэн ээдрээтэй байсан түүхийн тэр эгзэгтэй цаг үед Бүгд Найрамдах улсаа тунхагласан болон өнөөдөр хуулиа батлан, парламентын засаглал тогтоож, хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замаар

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw