МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 257 хомсдлоос сэргийлэх тухай хууль, Терроизмтэй тэмцэх тухай хууль, 2005 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай, “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолууд зэрэг төрийн бодлогын баримт бичиг, хуулиудыг хэлэлцэн баталлаа. Манай парламент бүрэн эрхийнхээ хугацаанд хийж амжуулсан ажлуудыг тоон үзүүлэлтээр товчоолон гаргавал УИХ анхдугаар, ээлжит, ээлжит бус болон хүндэтгэлийн чуулганыг оролцуулаад 20 удаагийн чуулган болж 233 удаа нэгдсэн хуралдаан хуралдсан байна. Эдгээр хуралдаанд нийт 980 цаг 35 минут зарцуулжээ. УИХ-д Засгийн газрын мэдээллийг 78 удаа сонссон байна. УИХ-ын нэгдсэн хуралдааны 44220 хуудас товч болон дэлгэрэнгүй тэмдэглэл, хуралдааны холбогдох баримт бичгийг бүрдүүлж архивт шилжүүлжээ. УИХ-ын Байнгын хороод 853 удаа хуралдаж, 1756 асуудал хэлэлцсэн байна. Байнгын хорооноос 1129 санал, дүгнэлт, танилцуулга, 204 тогтоол гаргажээ. Хууль тогтоомжийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд бэлтгэх болон хяналт шалгалтын ажлын хэсгийн хуралдаан 1138 удаа хуралдсан байна. Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 126 ажлын хэсэг зохион байгуулж, 340 орчим хууль тогтоолын биелэлтийг шалгасан байна. УИХ-аас нийт 1094 хууль баталснаас бие даасан хууль 140, олон улсын гэрээ конвенци соёрхон баталсан хууль 109, нэмэлт өөрчлөлт оруулсан 442 хууль, хууль хүчингүй болсонд тооцсон 51 хууль, УИХ-ын тогтоол 352-ыг батлан гаргасан байна. Манай УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр Монгол Улсад эрх зүйн шинэтгэл эрчимжин гүнзгийрч, шилжилтийн үеийн ээдрээ төвөгтэй харилцааг зохицуулах суурь хуулиуд батлагдан хэрэгжих болсноор манай парламентын үйл ажиллагаа улс орны эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжил, бүтээн байгуулалтын үйл явцыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх төрийн бодлого, зохицуулалтын эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн чанарын шинэ шатанд шилжиж байна. Энэ нь дараагийн УИХ-ын цаашдын үйл ажиллагааны үндсэн чиг шугам, зорилтыг тодорхойлох болно. Шинээр байгуулагдах УИХ төрийн бодлогын залгамж шинжийг хангаж ажиллах үүднээс нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг тууштай хэрэгжүүлэх, нэгэнт эхэлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг тасалдуулалгүй үргэлжлүүлэх, үндэсний эдийн засаг үйлдвэрлэлээ дэмжин хөгжүүлэх, ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэх, төрийн тогтвортой байдлыг хадгалах, төрийн албыг бэхжүүлж, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг эргэн харж, шаардлагатай зарим өөрчлөлт оруулах, сонгуулийн хуулийг боловсронгуй болгох зэрэг асуудалд онцлон анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. Өнөөгийн УИХ Монгол дахь парламентат ёсны төлөвшил хөгжлийн түүхэнд онцгой гавьяатай байр суурь эзлэх болно гэдгийг дахин тэмдэглэхийн зэрэгцээ ерөөсөө парламентын бүх үйл ажиллагаа өнөөдөр
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw