256 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П бодлогыг хэрэгжүүлэх тулгуур асуудал болох усны бодлогыг цоо шинээр томъёолсон усны тухай хуулийг шинэчлэн боловсруулж энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлаад байна. УИХ Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоо, цэргийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, энэ салбарт сүүлийн жилүүдэд гарсан гажуудал бэрхшээлийг арилгахад онцгой анхаарч ажиллав. Батлан хамгаалах болон холбогдох бусад хууль тогтоомжийг шинэчлэн баталж, зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагаанд иргэний хяналтын хэлбэрийг тусган мөрдүүлэх эрх зүйн шинэ орчинг бүрдүүллээ. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхойлсон зарчим, чиглэлийг улс орны болон дэлхий дахины шинэ нөхцөл байдалтай уялдуулан тууштай хэрэгжүүлж, үндэсний язгуур эрх ашиг, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг идэвхтэй явуулж ирлээ. Гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг эрхэмлэж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр суурийг бэхжүүлэх үйл ажиллагааг тууштай үргэлжлүүлж байна. Энэ бүхэнд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд Дипломатын тухай хууль, Консулын дүрэм батлах тухай УИХ-ын тогтоолууд шинэ бодит алхам болж өглөө. Улс орны эдийн засгийн тогтворжилтыг ханган шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн нэлээд олон тооны олон улсын гэрээ хэлэлцээр, зээлийн гэрээг соёрхон баталж, олон улсын хамтын ажиллагаа, дэмжлэг туслалцааны үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллалаа. Дэлхийн болон бүс нутгийн парламентын байгууллагууд, гадаад орнуудын парламентуудтай хамтын ажиллагаагаа өргөтгөх чиглэлд бодит алхам хийгдсэний зэрэгцээ НҮБ түүний системийн болон олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тэдгээрийн хүч боломжийг улс орны аюулгүй байдлыг хангах, нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэхэд үр бүтээлтэй ашиглахад чиглэгдсэн бодлого амжилттай хэрэгжиж байна. 2003 оны 9 дүгээр сард Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын Ү бага хурал, энэ арга хэмжээний хүрээнд Парламентчдын форум, Иргэний нийгмийн чуулгауулзалтуудыгУлаанбаатар хотод зохион байгуулсан нь олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүндийг өргөх, ардчилсан хөгжлийн ололт, туршлага сургамжийг дэлхийн улс түмэнд сурталчлан ойлгуулах, ардчилал өндөр хөгжсөн болон ардчиллын замыг сонгон хөгжүүлж буй орнуудын туршлага сургамжаас суралцахад онцгой чухал үйл явдал болов. Эрхэт гишууд ээ, Та бид бүрэн эрхийнхээ хугацааны отгон чуулганаар Усны тухай багц хууль, Тариалангийн тухай хууль болон Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүний дархлал хомсдлын вирусын халдвар, Дархлалтын олдмол
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw