258 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П бүрэн төгс төгөлдөр болчихсон гэж бид үзэхгүй байна. УИХ-ын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг цаашид хэрхэн боловсронгуй болгох талаар Та бидэнд судалж, ярилцаж эхэлсэн зүйлүүд бий. Түүнийг гүйцээн боловсруулж, нягт нямбай хэлэлцэн шийдвэрлэх нь шинээр бүрэлдэх УИХ-ын цаашдын үйл ажиллагааны нэг чиглэл байх нь зүйтэй гэж үзэж байна. Даяаршил, мэдээллийн эрин зуунд парламентын бодпого тодорхойлох, хууль тогтоох үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэстэй, сайн боловсруулсан мэдээллийн үйлчилгээ улам бүр чухалчлагдах нь эргэлзээгүй. Үүнийг иш үндэс болгож УИХ дэргэдээ Бодлогын шинжилгээний төв байгуулах шийдвэр гаргасан. Төвийг зохион байгуулалт, материаллаг бааз, хүний нөөцийн хувьд дэмжин бэхжүүлж, түүний үйл ажиллагааг эхнээс нь зөв оновчтой хэлбэрээр зүгшрүүлэх хэрэгтэй байна. Нийгмийн харилцаа, нийгмийн бүтэц, зохион байгуулалтын бүх шатанд хүний амьдрал, үйл ажиллагааны салбар хүрээ бүрд хуулиа дээдлэн хэрэгжүүлдэг эрх зүйт төрийг зохистой төлөвшүүлэх, хуулийн сурталчилгааг сайжруулж, иргэдийн эрх зүйн боловсрол, соёлыг хэлбэрэлтгүй дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох зэрэг зорилтууд цаашид ч урьдын адил УИХ-ын анхаарлын төвд байх ёстой. УИХ-ын эрхэт гишууд ээ, Манай УИХ-ын бүрэн эрхийн хугацааны отгон чуулган цаг хугацааны хийгээд үүрэг зорилтын онцгой хариуцлагатай үед чуулж төлөвлөсөн арга хэмжээ, дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүлэн УИХ-ын үйл ажиллагааны цаашдын чиглэл, зорилтыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. УИХ-ын нэгэн бүрэн эрхийн хугацаанд хууль тогтоох төрийн бодлого тодорхойлох өндөр хариуцлагатай үйл хэрэгт хамтран зүтгэсэн Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, өөдрөг сайхан ирээдүйг хүсэн ерөөе./алга ташив/ Монгол Улсын Их Хурлын 2004 оны хаврын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье.42
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw