Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 255 Монгол Улсад төсөв батлагдсаны дараа төсвийн байгууллагын үйл ажиллагааг үнэлж дүгнэдэг байсан хуучин зарчмыг өөрчлөн ямар зорилт дэвшүүлэн хэрхэн ажиллаж ямар үр дүнд хүрэх гэж байгааг тодорхойлсны дараагаар тухайн байгууллагын ажил үйлчилгээг санхүүжүүлдэг шинэ журамд шилжлээ. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуулийн дагуу Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсьш 2005 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2005-2008 оны дунд хугацааны зорилтуудыг УИХ баталж, ирэх 4 жилийн Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол үзүүлэлтүүдийг тогтоож өгөв. Энэ бүхэнтэй уялдуулж Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг УИХ баталдаг болсноор улсын төсөв, орон нутгийн төсвийн харьцаа, төсвийн орлогын эх үүсвэр, Засгийн газрын тусгай зориулалтын нөөц хөрөнгийн сангуудын зарцуулалт, түүнд тавих хяналтын эрх зүйн орчин бүрдэв. Татварын шинэчлэлийг үргэлжлүүлж, татварын ачааллыг бууруулах. татварыг тэгхп, шударга байлгах, татварын хууль тогтоомжийг ойлгомжтой, тогтвортой болгох, татварын байгууллага болон татвар төлөгчдийн харилцаанд итгэлцлийг бэхжүүлэх, үр нөлөө багатай элдэв хөнгөлөлт чөлөөлөлтийг арилгах чиглэлээр татварын хууль тогтоомжид оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай асуудлыг улсын төсвийн төсөлтэй нягт уялдуулан жилд нэг удаа авч үзэж байх бодлогыг баримталж ажилласан нь үр дүнгээ өгч байна. Манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн асуудал ямагт чухал байр суурь эзэлж байдаг билээ. Манай Их Хурал энэ чиглэлээр Монгол Улсын түүхэнд онцгой байр суурь эзлэх шинэчлэлийн бодлогын томоохон алхмуудыг хийж чадиаа. Газрын шинэтгэлийн боддогыг тодорхойлсон газрын тухай багц хууль, түүний дотор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталж, манай төр түүхэндээ анх удаа иргэд газраа өмчлөх эрхийг нээлээ. Гэхдээ манай газрын харилцааны түүхийн онцлог, цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан гэр бүлийн ахуйн хэрэглээний зориулалтаар тодорхой хэмжээний газрыг үнэ төлбөргүй өмчлүүлэх боломж олгосон нь энэ бодлогыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх гол онцлог байв. Байгаль орчны бодлогын асуудал УИХ-ын анхаарлын төвд байж, зах зээлийн нөхцөлд байгаль, түүний нөөцийг ашиглах, хамгаалах зорилт цоо шинэ учир холбогдолтойгоор дэвшигдэж байгаатай уялдан энэ хүрээний хууль тогтоомжуудыг шинэчлэн найруулах, шинээр боловсруулан батлах замаар байгаль орчны салбарын хөгжлийн эрх зүйн таатай орчин бүрдүүлж өглөө. Манай улсьш эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамгийн чухал үндсийг нэг болсон хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйг эрхлэн хөтлөх арга ажиллагааг боловсронгуй болгон өөрчилж, энэ эрчимтэй хөгжлийн зам руу оруулах асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэж Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг батлан хэрэгжүүлж эхэлснээс гадна энэ

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw