Монгол улсын парламент - боть 2

254 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П боддогыг батлан гаргалаа. Засгийн газар энэ оныг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж олон чухал арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна. Биеийн тамир, спортыг нийтийн хүртээл болгон хөгжүүлэх, энэ үйлчилгээний санхүү, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, хүүхэд залуучууд биеийн тамир, спортоор хичээллэн чөлөөт цагаа зүй зохистой өнгөрөөх нөхцөл бололцоог бүрдүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай байх нийгмийн ухамсрыг төлөвшүүлэх, боловсролын байгууллагын биеийн тамир, спортын үйлчилгээг сайжруулах, их спортыг дэмжин хөгжүүлэх зэрэг цогц харилцааг хуульчлан зохицуулж, төрийн бодлогын товшинд баталгаажуулсан хуультай боллоо. Эх орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын нэг чухал баталгаа болсон Төрийн албан ёсны хэлний тухай хууль, даяаршлын эрин үеийн мэдээллийг дамжуулан зөөгч болсон латин үсгийг монгол кирилл үсэгтэй хослуулан хэрэглэх нарийн төвөгтэй харилцааг эрх зүйн хувьд зохицуулсан латин үсгийн үндэсний хөтөлбөр батлагдлаа. Зах зээлийн эрэлт хэрэгцээ, амьжиргааны өртгийн өсөлтийг харгалзан цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх санхүүгийн эх үүсвэр бий болгох, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох эрх зүйн орчинг дэс дараатай бүрдүүлж ирэв. УИХ өнгөрч буй 4 жилд улс орны макро эдийн засгийн уялдаа, тэнцвэрт байдлыг сайжруулах, бодит эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эдайн засгийн гадаад хамтын ажиллагааг өргөтгөх, хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудаас авч ашиглах зээл тусламжийн зарцуулалт, үр өгөөжийг дээшлүүлэх зорилтыг удирдлага болгон ажиллалаа. Бүс нутгийн хөгжлийг дэмжих, иргэд болон бизнес эрхлэгчдэд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн хуулиудыг шинээр батлан мөрдүүлсний зэрэгцээ Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл, Мянганы зам болон дэд бүтцийн босоо тэнхлэгийн чиглэл, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр, бүсийн тулгуур төв, хотыг тогтоох болон Монгол Улсын бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг улс орныг бүсчлэн хөгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, орон нутгийн хөгжлийг дэмжсэн дэд бүтэц бүхий орчныг бий болгоход чиглэгдсэн бодлого, бодит үйл ажиллагааны дорвитой алхмуудыг хийлээ. Монгол Улсын төсөв, санхүүгийн шинэчлэл цоо шинэ үзэл баримтлалын дагуу иж бурэн, цогцолбор байдлаар хэрэгжих эрх зүйн таатай орчин бүрдүүлж чадсан нь манай парламентын бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны хамгийн чухал үр дүнгийн нэг байлаа. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль УИХ-ын хоёр ч удаагийн бүрэн эрхийн хугацааг дамжин хэлэлцэгдсээр манай парламентын үед батлагдан гарч,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw