МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 253 хөгжил, хүний эрхийг бүх талаар бататган хамгаалах, эдийн засгийн иргэншсэн харилцааг төлөвшүүлэх, хуульч боловсон хүчний мэдлэг боловсрол, мэргэжил, мэргэшлийн чадварыг дээшлүүлэх зэрэг зорилтыг тусгаж нийгэмд шинээр бүрэлдэн төлөвшиж буй олон талт харилцааг эрх зүйн иж бүрэн зохицуулалтаар хангах явдал шинэ батлагдсан дээрх хуулиудын нийтлэг бөгөөд гол үзэл санаа болсон юм. Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн захиргааны үйл ажиллагаанд хууль ёсыг хангуулах захиргааны дур зоргын үйлдлээс хүний эрхийг хамгаалах, шүүх эрх мэдлийн байгууллагыг цаашид боловсронгуй болгох зорилгоор Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг шинээр батлан гаргасан нь энэ чиглэлд хийсэн томоохон алхам боллоо. Хүний эрхийг сахин хамгаалах зохистой орчин, үр нөлөөтэй механизм бүрдүүлэх, хүмүүсийн оюун санаа, нийгмийн сэтгэл зүйд хүний эрхийг зохистой үнэлдэг ухамсар төлөвшүүлэх, улмаар хүний эрхийн талаархи үндэсний хууль тогтоомж болон олон улсын хэм хэмжээний уялдааг сайжруулахад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр чухал ач холбогдолтой боллоо. Хүний хөгжлийг нийгмийн дэвшлийн дээд хэмжүүр болгодог зүүн төвийн ардчилсан социалист үзэл баримтлалд тулгуурласан нийгмийн бодлогыг тууштай баримтлан энэ салбарын эрх зүйн шинэчлэлийг дэс дараатай хэрэгжүүлж ирлээ. Ерөнхий боловсролын сургуулийн болон дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал, хэв шинж, тогтолцоог боловсронгуй болгох, ерөнхий боловсролын бүтцийг дэлхийн нийтлэг' жишигт ойртуулах, боловсролын удирдлага, менежментийг боловсронгуй болгоход чиглүүлж Боловсролын багц хуулийг шинэчилж, Мэрэгжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг шинээр батлан гаргалаа. Нийгмийн салбарыг зах зээлийн горимд дэс дараатай шилжүүлэх, салбарын хөгжлийг түргэтгэх, үйлчилгээний зохион байгуулалт, чанар үр нөлөөг дээшлүүлэх бодлого, үзэл баримтлалыг удирдлага болгон Нийгмийн салбарын хувьчлал, өөрчлөн байгуулалтын үндсэн чиглэлийг батлан энэ хүрээнд хувьчлал, өөрчлөлтийн олон хувилбартай үйл ажиллагаа өрнөж байна. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хуулийг батлан мөрдсөн нь энэ чиглэлээр нийгэмд бий болсон бодитой харилцааг эрх зүйн хувьд зохицуулах, уг харилцаатай холбогдсон сөрөг үр дагаврыг арилгах, тодорхой зарим зөрчлийг шийдвэрлэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулах зохицуулалтын чухал механизм боллоо. Монгол гэр булийн амьдралын төвшинг тасралтгүй дээшлүүлж, гэрлэлт, гэр бүлийн харилцааг төгөлдөржүүлэн, энэ хүрээнд ёс зүйн эрүүл орчин төлөвшүүлэх, улмаар гэр бүл бүхэн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх таатай нөхцөл бүрдүүлж, монгол хүний хөгжлийг дэмжих явдлыг эрхэм зорилго болгосон Монгол Улсын төрөөс гэр бүлийн талаар баримтлах
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw