Монгол улсын парламент - боть 2

252 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I олон түмний асар их итгэл найдвар, төрдөө хүлээлгэж буй өндөр хариуцлап гэдгийг бид гүнээ ухамсарлаж байна. Өнгөрсөн хугацаанд манай УИХ, түүний бүтцийн бүх байгууллага бүрэь эрх, үндсэн чиг үүргийнхээ дагуу төрийн бодлогын тулгуур гол чиглэлүүдээ{ идэвхтэй ажиллаж, улс орны эдийн засаг, нийгмийн шинэтгэл, ардчилсаь өөрчлөлт, эрчимтэй бүтээн байгуулалтын үйл явцыг эрх зүйн үүднээс чиглүүлж баталгаажуулсан, улс орны хөгжлийн ойрын болон хэтийн ирээдүйг угтан тооцож шинэ өрнөлтийнх нь гарааг эхлүүлсэн бодлого, үйл ажиллагааны дорвитой алхмуудыг хэрэгжүүлж чадлаа. Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг мэргэшсэн, ардчилсан, чадварлаг, сайн ажилладаг, хариуцдагатай, олон түмэнд ил тод, илүү нээлттэй, улам бүр шинжлэх ухааны үндэслэлтэй болгох замаар УИХ- ын хууль тогтоох үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр тодорхой дэвшил гарлаа. Энэхүү үйл явц УИХ-ын Байнгын хороодын харилцан уялдаатай бөгөөд харьцангуй бие даасан ажиллагааг хангах, УИХ дахь олонхийн бүлэг, УИХ-ын гишүүд болон иргэд сонгогчдын хоорондох харилцааг улам амьд болгох, УИХ-ын Байнгын хороодын ажлын алба, Тамгын газар, намын бүлэг, гишүүдийн туслах, бие төлөөлөгчид-туслахуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, УИХ-ын дэргэд бодлогын шинжилгээ, мэдээлэл судалгааны бүтэц бий болгон ажиллуулах, хууль тогтоох үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, УИХ-ын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх зэрэг чиглэлтэй байлаа. Төрийн албаны тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай болон Төрийн аудитын тухай хуулиуд батлагдаж эдгээр байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн ажил үйлчилгээгээ явуулах эрх зүйн шинэ орчин бүрдэв. Төрийн албыг чадваржуулах, төрийн ажил үйлчилгээг чанар хүртээмжтэй, чирэгдэлгүй шуурхай, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, үр нөлөөтэй, өндөр ёс суртахуунтай байлгахад онцгой анхаарч баталсан Төрийн албаны хуулийн үзэл баримтлалын дагуу төрийн жинхэнэ удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам тогтоосон нь үр дүнгээ өгч байна. Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийн стратегийн баримт бичгийг хэрэгжүүлж эхлэв. Монгол Улсын хууль тогтоомжийг 2004 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгасны дагуу хууль хяналтын болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн орчинг цогцоор нь шинэчлэн боловсронгуй болгож, Эрүүгийн хууль, Иргэний хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Иргэний хэрэг игүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн тухай, Прокурорын байгууллагын тухай, Өмгөөллийн тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулиудыг манай парламент бүрэн эрхийнхээ хугацаанд батлан гаргаад байна. Шинэчлэл, өөрчлөлтийн өрнөлтийг дагалдаж улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд бий болсон шинэ нөхцөл байдал, зах зээлийн харилцааны

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw