Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 251 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очирын хэлсэн үг 2004.07.22 УИХ-ын эрхэт гишууд ээ, Эрхэт хундэт Ерөнхий сайд аа, Хатагтай ноёд оо, Монгол Улсын Их Хурлын 2000 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан бүрэн эрхийнхээ хугацааг отголох найм дахь удаагийнхаа ээлжит чуулганыг өндөрлөх гэж байна. Аль ч парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлийн чуулган бол төрийн бодлого, парламентын үйл ажиллагааны залгамж бөгөөд нэгдмэл шинжийг хангах онцгой үүрэгтэй байдаг нийтлэг жам ёсны дагуу чуулганы өндөрлүүлэх энэ хуралдаан болж байгаа билээ. Ардчилсан сонголтын жилүүдийн дөрөв дэх, шинэ Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу сонгогдсон гурав дахь парламент болж байгаа манай УИХ-ын 4 жилийн үйл ажиллагааны гол онцлог, үндсэн үр дүн нь төрийн тогтвортой шинж, бодлого, үйл ажиллагааны нэгдмэл цогц байдлыг хангаж, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлсэн, улс орны эдийн засаг, нийгмийн шинэтгэл, хөгжлийн төлөө бүтээн байгуулалтын эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, бод логын болон эрх зүйн томоохон шийдлүүдийг гаргасан, хууль тогтоох, бодлого тодорхойлох үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг дээшлүүлэхэд онцлон анхаарсан, мэргэшсэн парламентчдыг бэлтгэх, парламентат ёсыг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хууль тогтоох байгууллагын нийтлэг жишгээр төлөвшүүлэхэд бодитой алхам хийж чадсан зэрэг шинжүүдээр тодорхойлогдож, Монголын парламентат ёсны түүхэнд бодитой байр суурь эзлэнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Дуусч буй бүрэн эрхийн хугацаа Монгол Улсын төрийн эрх мэдлийн институциүд хэвийн үр бүтээлтэй ажиллаж, харилцан хяналттай байх нөхцөлийг бүрдүүлэн төрийн тогтвортой байдлыг хангаснаар төрийн ажил үйлс жигдрэн сайжирч Засгийн газрын үйл ажиллагааны эрч далайц, хариуцлага өндөржин монголын төрийн нэр хүндийг дотоод, гадаадад ихээхэн дээшлүүлэв. Сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусч, дараагийн сонгуулийг товлон зарлахаас нэг сарын өмнө улс орны эдийн засаг, нийгмийн болон санхүүтийн байдлыг УИХ-аас ард түмэнд тайлагнан мэдээлдэг шинэ жишиг тогтсон нь цааш цаашдаа төр, засгийн байгууллагаас ард түмний өмнө хүлээсэн үүргээ хэр биелүүлж байгаагаа үнэлүүлэх өргөн боломж олгож байгаа юм. Энэ парламент, одоогийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, түүнийг ойлгож дэмжсэн өргөн олон түмний бүтээлч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнгээр бий болсон ахиц өөрчлөлт, ололт амжилтыг манай иргэд, хөдөлмөрчид төдийгүй дэлхийн олон нийт ч бодитой үнэлэн цэгнэж [байгаа билээ. Төр, засгийн талаархи бодитой үнэлэлт, дүгнэлт бүхэн бол

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw