Монгол улсын парламент - боть 2

250 МОНГОЛУЛСЫН ПАРЛАМЕНТ-I хүнд суртал, авилгалтай тууштай тэмцэж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ард түмний аж амьдральв дээшлүүлэх зорилтыг улам их үр дүнтэй шийдвэрлэхийн төлөө ажилла> болно. Их Хурлын эрхэт гишууд ээ! Улсын Их Хурлын энэхүү чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх, хөгжлийн томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд их ач холбогдолтой хэд хэдэн хууль, бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэдийгээр хаврын чуулганы хуралдах хугацаа харьцангуй богино, олон хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй ч гэсэн эдгээрийн дотроос Усны тухай багц хуулийн төсөл, Тариалангийн тухай хуулийн төсөл болон Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төсөл, Авилгалтай тэмцэх хуулийн төслүүдэд онцгой анхаарал хандуулан нухацтай хэлэлцэн батлахыг хүсч байна. Гэмт хэрэг, ялангуяа малын хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлэхэд чиглэсэн нэмэлт өөрчлөлтүүдийг холбогдох хуулиудад тусгаж өгөх нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлье. МАХН-ын 2000 оны сонгуулийн хөтөлбөрт үндэслэсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал дахь МАХН-ын олонхийн бүлэг онц чухал үүрэг гүйцэтгэсэн. Бидний ололт амжилт олонхийн бүлгийн болон Засгийн газрын гишүүд бие биеэ ойлгон хүндэлж, Монгол Улсаа хөгжүүлэх эрхэм зорилгын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж нягт, ажил хэрэгчээр хамтран ажилласнаас ихээхэн хэмжээгээр шалтгаалсан юм. Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг хэлэлцэж буй хууль тогтоомж, Улсын Их Хурлаас гарсан шийдвэрүүд, улс орны дотоод болон гадаад боддогын хувь заяанд онцгой ач холбогдолтой, алс хэтийн буюу цаг үеийн тулгамдсан улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлуудаар тухай бүр зөв зүйтэй, оновчтой шийдэл гаргаж байсныг тэмдэглэж байна. Тийм учраас миний бие МАХН-ын даргын хувьд олонхийн бүлгийн гишүүд, түүний ажлын албаны ажилтнуудад талархлаа илэрхийлж, цаашдын ажил үйлст нь улам их амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. Сайн үйлс дэлгэрэх болтугай.41

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw