МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 249 олон улсын практикт хэрэглэгддэг олон арга механизмыг харгалзан үзэх зэрэг дөрвөн зарчмын дагуу ийнхүү шийдэгдсэнээр Монгол Улс эдийн засгийн хувьд улам бүр бие даах нөхцөл ихээхэн сайжирлаа. Улмаар бидний ахмад уеийнхний хийж бүтээсэн ажлын утга учир тодорч, өнөө болон хойч үеийнхэн өрийн дааж давшгүй хүнд дарамтгүй амьдрах боломж бүрэн нээгдэж байгаа юм. Их өрийг шийдсэн байдлыг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд ч зүй ёсоор өндөр үнэлж байна. Цаг хугацаа, он жилүүд өнгөрөх тусам энэ түүхэн шийдвэрийн үнэ цэнэ улам өснө гэдэгт эргэлзэхгүй байна. Бид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө иргэдийн газар эзэмших, ашиглах эрхийг өргөтгөх, эзэмшигчид үржил шимийг удаан хугацаанд тогтвортой хүртэх эрх зүйн үндсийг боловсронгуй болгохоор заасан билээ. Гэвч аль болох олон иргэнийг өмчтэй болгох хэрэгцээ, шаардлагыг харгалзан Улсын Их Хурал Монгол Улсын иргэдэд газар өмчлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулан ашиглах үндсийг бүрдүүлэв. Газарт ногдох үл хөдлөх хөрөнгийн татварыг тогтоохдоо иргэдийн газраа өмчилж авах хүсэл сонирхлыг хөхүүлэн дэмжих, иргэдэд татварын дарамт бий болгохгүй байх үүднээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрын татварыг нийслэлд 95, аймгийн төвд 97, сумын төв, тосгонд 98 хувиар, аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрыг нийслэлд 30, аймгийн төвд 70, сумын төв, тосгонд 85 хувиар, газар тариалангийн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрыг 95 хувиар тус тус хөнгөллөө. Нийтэд нь дүгнэж хэлбэл Засгийн газраас явуулсан бодлого, үйл ажиллагааны үр дүнд Мошюл оронд ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаа улам боловсронгуй болж, бодитой ололт амжилтанд хүрч, Монгол орны эдийн засаг, нийгэм хямралаас гарч, сэргэлтийн замдаа орсон бөгөөд цаашид тогтвортой хөгжих, улмаар ядуурлыг эрс бууруулж, ард түмний аж байдлыг тууштай сайжруулах үндэс суурь тавигдлаа. Гэхдээ бүх зүйл шийдэгдчихсэн, хүндрэл бэрхшээл арилчихсан гэж хэлэх учиргүи. Бид хамгийн суурь гэж хэлж болох асуудлыг эхэлж ээлж дараатай шийдвэрлэх зорилт тавьсан бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтуудыг иж бүрнээр нь хэрэгжүүлэхэд багагүй цаг хугацаа шаардагдана. Тэдгээрийг амжуулахын тулд юуны өмнө ард түмэн эв нэгдэлтэй, төр тогтвортой, тодорхой бодлоготой, гадаад ертөнцийн дэмжлэгийг хүлээн хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх чадвартай байвал сайн үр дүнд хүрч болно гэдгийг сүүлийн дөрвөн жилийн байдал болон дэлхий дахины туршлага харуулж байна. Мөн төр захиргааны бүх шатны байгууллага, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, төсөл хөтөлбөрийн багууд, иргэд, өрх гэр бүгд санаачилгатай ажиллаж, хүчээ нэгтгэн зангидаж, ажил үйлсээ уялдуулж, сайн туршлагыг дэлгэрүүлж чадвал илүү амжилтад хүрэх боломж нэмэгдэнэ. Бид цаашид ч ард иргэдтэйгээ хамт ийм нөхцлийг бүрдүүлж, төр, засгийн байгууллагуудын хариуцпагатай, үр дүнтэй байх чадварыг улам нэмэгдүүлэн,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw