248 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 тусган улсынхаа хөгжлийг тэтгэгч хөшүүрэг болгохын төлөө шаргу] ажиллах ёстой гэж үзэж байх нь зүйтэй. Өнөөгийн төр засаг ажлаа зөвхөн “Засгийн газрын үйл ажиллагаань хөтөлбөр”-ийн 314 зорилтоор хязгаарлалгүй, Монгол Улсын цаашдыг хөгжлийн ирээдүйг тодорхойлж нүүр царайг илэрхийлэх бүтээЕ байгуулалтын дорвитой төсөл хөтөлбөр, бодлогын томоохон асуудлууда^ анхаарлаа хандуулж ирлээ. Жишээ нь, бүх багийг холбоотой болгож, бүх аймгийн төвийг гар утасны болон интернетийн сүлжээнд холбоно, “Эрчим хүчний нэгдсэн систем” хөтөлбөр баталж хэрэгжүүлж эхэлнэ, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж Монгол Улсын иргэдэд газар өмчлүүлнэ, ОХУ-д төлөх их өрийн асуудлыг Монгол Улсад нэн ашигтай нөхцлөөр шийдвэрлэнэ, дотоодод бий болсон 140 орчим тэрбум төгрөгийн өрийн дарамтыг арилгана, “Мянганы зам” барина, латин үсэгт шилжих бодлогыг тодорхойлно, ерөнхий боловсролын сургуулиудыг 11 жилийн сургалтад шилжүүлнэ хэмээн амлаж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан зүйл, заалт байхгүйг Та бүхэн мэднэ. Гэхдээ эдгээр асуудлыг шийдэх нь манай улсыг улам хурдтай хөгжихөд чухал ач холбогдолтой байсан юм. Энэхүү томоохон зорилтыг ажил хэрэг болгоход улс төрийн эр зориг, бодлогын алсын хараа, зохион байгуулалтын нарийн чадвар аль аль нь шаардагдсан. Өнөөгийн төр засагт эдгээр шинж чанар байгаа учир дээр дурьдсан улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлууд бодитой ажил хэрэг болж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэвтээ тэнхлэгт 2663 км авто зам барих тухай “Мянганы зам” төслийг боловсруулж байх үед зарим хүн “Мянгуужингийн үлгэр” хэмээн огт бүтэшгүй зүйл мэтээр ярьж хэлж байлаа. Магадгүй 2000 оноос өмнөх бүтэн 4 жилд ердөө 229 км зам ашиглалтад орсон учраас “Мянганы зам” төсөл огт төсөөлөгдөхгүй байсан ч байж мэднэ. Тэгвэл өнөөдөр энэ төсөл бүтээн байгуулалтын бодитой үйл хэрэг болж, 2000-2003 онд 1065 км зам, 2000 метр урт гүүрийг ашиглалтад оруулаад байна. 2004 онд уг ажлаа улам эрчимжүүлэн хэвтээ тэнхлэгийн чиглэлд Дашинчилэнгээс Завханы Яруу сум хүртэл 750 км, зүүн чиглэлд Багануураас Өндөрхаан хүртэл 200 км зам барих хөрөнгийн эх үүсвэрийг үндсэнд нь шийдвэрлэж, гүйцэтгэгч байгууллагууд ажилдаа ороод байна. Энэ хурдцаар явбал Мянганы замыг анх төлөвлөж байснаас ч богино хугацаанд дуусгах төлөв харагдаж байгаа юм. Нөхцөл байдал туйлын эрчтэй өрнөж, өөрчлөгдөж байгаа үед ажиллаж буй Засгийн газрын хувьд, үйл явцын хандлагыг угтан харж, цаг хугацаатай өрсөж ажиллавал амжилтад хүрч болдгийг ОХУ-д төлөх их өрийн асуудлыг амжилттай шийдвэрлэсэн практик бас нотлон харуулж байна. Ард түмний сэтгэл санаанд олон жилээр дарамт болж, олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орон, хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж, хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байсан шилжих рублийн өрийн асуудал нь хоёр улсын хооронд тохирсон: өр үүссэн түүхэн нөхцөл байдлыг тооцох, хоёр орны хоорондын онцгой найрсаг харилцааг харгалзах, Монгол Улсын эдийн засагт дааж давшгүй дарамт болохгүйгээр шийдвэрлэх,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw