МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 247 тогтоолгож, Монгол Улсын дунд болон урт хугацаатай зээл авах зэрэглэл жилээс жилд ахиж байна. Алтанбулаг, Цагааннуурт худалдааны, Замын-Үүдэд эдийн засгийн чөлөөт бүс болон зарим газар үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх ажлуудыг хийлээ. Төлөвлөснөө хэрэгжүүлэх, шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд дэлхийн хамтын нийгэмлэг, олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтын ажиллагаагаа сэргээн идэвхжүүлж, бодлого, хөтөлбөрөө хамтран боловсруулж, уялдуулан зохицуулж, тэдний дэмжлэгийг бүх талаар авч ажилласан нь манай улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд үлэмж үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэхэд таатай байна. Засгийн газар ОУВС-тай “Ядуурлыг бууруулж, өсөлтийг хангах хөтөлбөр”, Дэлхийн банктай “Ядуурлыг бууруулах стратегийн баримт бичиг”, Азийн хөгжлийн банктай "Төрийн албаны шинэчлэл”, НҮБ-тай "Хүний аюулгүй байдлыг хангах сайн засаглал” хөтөлбөр, төслүүдийг тохиролцон харилцан үүрэг хүлээж, хамтран хэрэгжүүлж ирсэн бөгөөд эдгээр нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах стратегийг өөртөө бүрэн агуулж, хандивлагч орнуудын туслалцаа дэмжлэгийг авах тулгуур баримт бичгүүд болж байгаа юм. Засгийн газар, Дэлхийн банк болон олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаадын улс орнуудтай хамтран 2000-2003 онд Парис, Улаанбаатар, Токио хотуудад Хандивлагчдын зөвлөлгөөнийг амжилттай зохион байгуулж, нийт 773,3 сая америк доллартай тэнцэх хэмжээний зээл, тусламж авч ашигласны 51 хувь нь буцалтгүй тусламж байна. Энэ бол манай улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн харилцааг төлөвшүүлэх, нээлттэй нийгэм байгуулах талаар тавьж буй монголын ард түмэн, төр засгийн хүчин чармайлтыг гадаад ертөнц өндөр үнэлж байгаагийн нотолгоо юм. Өнгөрсөн оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан олон улсын нэр хүндтэй арга хэмжээ болох Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын V бага хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан ирүүлсэн илгээлтдээ “...сүүлийн жилүүдэд Монгол Улс ардчилалд шилжих үйл явцдаа дорвитой ахиц гаргаж чадсан бөгөөд энэхүү туршлагаас суралцах зүйл бидэнд багагүй бий” гэж тэмдэглэсэн бол хоёр оны зааг дээр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш “...Монгол Улсад ардчилал амьдрал дээр жинхэнээр хэрэгжиж байгаа, эндээс бусад улс орон үлгэр жишээ авч гараагаа эхэлж болох”-ыг зөвлөлөө Түүнчлэн манай улс АНУ-ын Засгийн газраас санаачилсан Мянганы сорилтын сангийн шалгуур үзүүлэлтүүдийг үндсэнд нь хангаж, эхний ээлжинд тусламж авах магадлалтай орнуудын тоонд хамрагдах боломж улам бүр нэмэгдэж байна. Энэ бол монголчууд бидний хамтын сонголт, хичээл зүтгэлийг дэлхий нийт үнэлж буйн тодорхой жишээ юм. Гэхдээ үүнд санаа амарч тайвшрах, эсхүл бусдаас зөвхөн алга тосон царайчлагч байж болохгүй гэдгийг бид байнга анхаардаг бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх итгэлтэй түнш болох, гадаад харилцаанд гарч буй шинэ, шинэ боломжуудыг соргогоор
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw