Монгол улсын парламент - боть 2

246 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П сайхны төлөө хийж бүтээсэн бүхнийг харлуулан гутаах гэж оролдсон зарим улс төрийн хүчний удирдлага, хүмүүсийн хариуцлагагүй үйл ажиллагаа үнэн хэрэгтээ олны өмнө чухамхүү өөрсдийнх нь арчаагүй дүр төрхийг илчилсэн юм. Ард түмний сонгосон, түүний итгэл, дэмжлэгт тулгуурласан өнөөгийн тер засаг Монгол Улсын хөгжил дэвшлийг хурдасгах зорилтуудыг сайн мэдэж, бодлогоо зөв тодорхойлсон, зөв тодорхойлоод зогсохгүй хэрэгжүүлэх ажлаа эрч хурдтай хийж, тодорхой үр дүнд хүрч буйг ард иргэд маань харж, ойлгож байгаад итгэж байна. Өнөөгийн төр засгийн ажил үйлс бүтэмжтэй байгаа нь юуны түрүүн нийт ард иргэдийн нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Ард иргэдийн сэтгэлгээнд ихээхэн өөрчлөлт гарч, дээрээс бүхнийг бэлэнчлэн шаардахаасаа өмнө өөрсдөө зүтгэе, санаачлагатай ажиллая, тэгж байж өрх гэр, амьдралаа өөд нь татая гэсэн ойлголт хот, хөдөөгүй улам бүр төлөвшиж байна. Гадаадад ажиллаж буй иргэд улс орныхоо эдийн засгийг тогтворжуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Засгийн газар ч гадаадад ажиллах хүч гаргах, гадаадад ажиллаж буй иргэдийнхээ эрхийг баталгаажуулах, ажиллаж амьдрах нөхцлийг нь дээшлүүлэхэд туслах, банк санхүүгийн үйлчилгээг боловсронгуй болгоход нь дэмжлэг үзүүлэх зэрэг хэлбэрээр хамтран ажиллаж байна. Монгол Улсын эдийн засагт хувийн хэвшлийн үзүүлж буй нөлөө улам бүр өсч байгаа нь сайшаалтай хэрэг юм. Өнөөгийн байдлаар хувийн хэвшил ДНБ-ний 75 хувийг үйлдвэрлэж байна. Томоохон аж ахуйн нэгжийн хувьчлалыг эрчимжүүлж, банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа сайжирч, төр засаг хувийн хэвшлийг дэмжих цогц арга хэмжээ авч, төр тогтвортой байсны үр дүнд хувийн хэвшил бэхжиж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинэ үйлчилгээ нэвтрүүлж байна. Төрийн тогтвортой байдал ард түмэнд тайван амьдрах, маргаашдаа итгэлтэй байх өөдрөг тэмүүлэл бий болгож, бизнес эрхлэгчдэд бүтээн байгуулалтын үйл хэрэгт оролцох идэвхи, эрмэлзлэлийг төрүүлж, гадаад талдаа улс орны нэр хүндийг өсгөж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд тус боллоо. Гадаадын хөрөнгө оруулагчдад эрсдэлгүй, харилцан ашигтай байх, удаан хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах таатай орчинг бүрдүүлснээр 2003 онд 205,2 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүртгэгдэж 1999 оныхоос 2,2 дахин өсчээ. 1999 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 30,4 сая ам.доллар байсан бол 2003 онд 113,1 сая болж 3,7 дахин нэмэгдлээ. НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас гадаадын хөрөнгө оруулалтыг хүлээн авах, шингээх чадавхийн индексээр Монгол Улс өндөр чадавхитай орны тоонд орох боллоо. Хүлээн авах чадавхийн индексээр хэдэн жилийн өмнө дэлхийн 140 орноос 76-д, шингээх чадавхийн индексээр 84-т жагсаж байсан бол одоо тус тус 48, 69-д бичигдэх боллоо. Мөн манай орон зээлдэх зэрэглэлээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw