Монгол улсын парламент - боть 2

4ОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П 245 Бид цалин, тэтгэвэр, тэтгэмжийн олон сарын өрийг 2000 оны эцсээр )арагдуулж цаг хугацаанд нь олгодог болсноор барахгүй, үе шаттайгаар 1эмэгдүүлсээр дундаж хэмжээгхоёр дахин өсгөлөө. Ингэхдээ орлого багатай [эсгийн цалин хөлс, тэтгэврийг түлхүү нэмэгдүүлэх, орлогын шударга 5айдлыг хангахад илүү анхаарсан юм. Дээр нь төрийн албан хаагчдын болон иалчны, гурав ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд зэрэг суралцаж 5уй өрхийн тус бүр нэг хүүхдийн их, дээд сургууль, коллежийн сургалтын гөлбөр, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг төрөөс хариуцах, олон иянган өрхийн хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл, сурах бичгийг үнэгүй олгох зэрэг арга хэмжээ авсан нь эцсийн дүндээ иргэдийн гар дээр бодитой мөнгө гавьж, тэдний орлогыг нэмэгдүүлж байна гэсэн үг юм. Энэ бүхэн нь макро эдийн засгийг тогтворжуулан, экспортын баримжаатай, хувийн хэвшилд тулгуурласан бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх, эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийг хангах, төсөв санхүүгийн байдпыг эрүүлжүүлэх, боловсрол, соёлыг эрхэмлэн хөгжлийн тулгуур-хүнээ дээдлэх; иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах, өндөр чадавхитай хариуцлагатай сайн засаглал тогтооход чиглэгдсэн эрчтэй ажлын он жилүүд байсныг бэлхнээ нотолж байна. Гэхдээ Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ амаргүй нөхцөлд ажилласан. Биднээс үл шалтгаалах объектив болон субъектив шинж чанартай сөрөг нөлөөлөл цөөнгүй учирсан. Жил дараалан ган зуд, гамшиг тохиолдож, малын гоц халдварт өвчин гарч, нийт дүндээ 10 гаруй сая малаа алдан олон мянган өрх амьжиргааныхаа эх үүсвэрээс салсан тэр хүнд үед малчид, хөдөөгийнхөн маань төр засагтайгаа хамжин бэрхшээлийг сөрж, амьдрал ахуй, орон нутгаа өөд нь татахын төлөө эрвийх. дэрвийхээрээ хөдөлж mapiyy ажилласан. Хэдийгээр сүүлийн хагас жил орчим хугацаанд дэлхийн зах зээл дээр зэс, ноолуур, алт зэрэг манай улсын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр өссөн нь үнэн боловч өнгөрсөн 4 жилийн хугацаанд ерөнхийдөе дэлхийн эдийн засаг уналтанд байсаи бөгөөд энэ нь манайх шиг гадаадын зах зээлээс хамааралтай оронд ихээхэн хүндрэл учруулсан билээ. Эл сөрөг нөлөөллийг багасгахын тулд Засгийн газар цогц арга хэмжээ авч, хүчин чармайлт гаргаж ажилласныг тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Улсын Их Хурлын 2000 оны сонгуулиас өмнө ажилпаж байсан дөрвөн Засгийн газрын тогтворгүй байдал, хариуцдагагүй үйл ажиллагаа, дотоод зөрчил, түүнээс улбаалсан эмх замбараагүй байдлаас үүдсэн нийгмийн гүнзгий хямралыг богино хугацаанд арилгах шаарддага мөн л өнөөгийн төр засагт ногдсоныг манай ард иргэд сайн мэдэж байгаа. Хамгийн наад захын жишээ гэхэд төсөвтэй холбоотой үүссэн 137 тэрбум төгрөгийн өрийг барагдуулах ажил бидэнд нэмэлт ачаа болж ногдсон юм. Өнгөрсөн 4 жилд манай Засгийн газар эрээ цээргүй гүжирдлэг, гүтгэлгийн дунд Монгол Улсын өмнө тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхийн тулд цаг хугацаатай уралдаж ажиллалаа. Улс орныхоо нууцыг санаатайгаар задруулахаас авахуулаад төр, засгаас ард иргэдийнхээ сайн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw