244 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П байгууллаа. Өнгөрсөн 4 жилд эрүүл мэндийн зориулалттай төсвийн урсгал зардлыг 1.7 дахин, хөрөнгө оруулалтыг 3.5 дахин нэмэгдүүллээ. Засгийн газраас авсан арга хэмжээ, оруулсан хөрөнгө оруулалт болон олон улсын байгууллагын дэмжлэг туслалцааны үр дүнд эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүд сайжирч байна. Тухайлбал, эхийн эндэгдэл 2003 онд өмнөх оныхоос 14.1 хувиар, өмнөх 10 жилийн дунджаас 1.7 дахин буурснаар сүүлийн 20 гаруй жилд хамгийн бага түвшинд хүрлээ. Нялхсын эндэгдэл амьд төрсөн 1000 хүүхэд тутамд 1999 онд 38 байсан бол 2003 онд 23 болж багаслаа. Мөн дархлаажуулалт бүхий халдварт өвчнүүд жил дараалан буурч, улмаар халдварт саа /полиомиелит/ өвчин Монгол Улсад устсаныг баталгаажуулсан гэрчилгээг ДЭМБ-аас олгосноор манай улс түүхэндээ хоёр дахь халдварт өвчнөө устгаж чадлаа. Хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт ийнхүү сайжирсан нь эдийн засгийн хөгжилд эргээд эерэг нөлөөлөх бололцоог бий болгож байна.□”Хүн амын эрүүл мэндийн интеграл үзүүлэлтийн нэг болох нялхсын эндэгдлийг 15 хувь бууруулахад эдийн засгийн өсөлтийг 25 хувь нэмэгдүүлэх чадавхи бий болгодог" гэсэн Дэлхийн банкны экспертүүдийн судалгаан дээр үндэслэх юм бол 1999 оноос хойш өнгөрсөн 4 жилийн хугацаанд нялхсын эндэгдлийг 39.5 хувиар бууруулсан нь эдийн засгийн өсөлтийг 65.8 хувиар нэмэгдүүлэх чадавхи бий болгосон гэсэн тооцоо гарч байна. Засгийн газар ядуурлыг бууруулахын тулд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх, ядуу болон тахир дутуу иргэд, олон хүүхэдтэй эхчүүдэд үзүүлэх нийгмийн халамж, ахмад дайчдад хүртээх хөнгөлөлт үйлчилгээний нэр төрлийг олшруулах, жижиг дунд үйлдвэр хөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийн даатгалын гадна байгаа, удаан хугацаагаар ажилгүй буй иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулах, хараа хяналтгүй хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээг аль болох гэр бүлд нь төвлөрүүлж, тэдний орон гэртээ хүмүүжих нөхцлийг бүрдүүлэх, гадаадад ажиллах иргэдийн тоог нэмэгдүүлэх, жижиг зээлийн санхүүжилтийн аргыг өргөн нэвтрүүлэх, хөдөөгийн ядуу иргэдийг малжуулах, хөдөлмөрийн багаж зэвсгээр хангах зэрэг арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж ирлээ. Гэхдээ ядуурлыг бууруулах ажлын хүрээ зөвхөн дээр дурдсан арга хэмжээнүүдээр хязгаарлагдахгүй бөгөөд бүс нутгийг хөгжүүлэх, мэдээлэл холбоожуулалт, зам, тээвэр, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндэд оруулсан олон арван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь эцсийн дүндээ амьжиргааны түвшингийн уналтыг зогсоох, нийгмийн доторхи орлогын ялгааг багасгах, ард түмнийхээ аж байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн боддого гэдгийг ард иргэд маань сайн ойлгож байгаа гэдэгт найдаж байна. Жишээ нь, 1999 онд 300 айлын орон сууц ашиглалтад орж байсан бол 2000 онд 680, 2001-2002 онд тус бүр 1000, 2003 онд 2000 гаруй орон сууцыг ашиглалтад оруулсан байна. Үүнийг хэн ч иргэдийн сайн сайхан амьдралыг хангах бодлогоос ангид тавьж тайлбарлаж чадахгүй бизээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw