ИОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П 243 цөөлөх, нэг цэгийн үйлчилгээг хэвшүүлэх, томоохон банкуудыг хувьчилж, уйл ажиллагааг нь идэвхжүүлэх, татварын таатай орчин бүрдүүлэх, шударга өрсөлдөөнийг дэмжих, 2001 оныг “Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх”, 2002 оныг “Хөрөнгө оруулалтыг дэмжих” жил болгон зарлаж ажиллах зэрэг дэс цараалсан бодлогын цогц арга хэмжээ авсны үр дүнд аж үйлдвэрийн сапбарт томоохон сэргэлт гарч, ялангуяа боловсруулах салбарын үйлдвэрлэл 1999 оныхтой харьцуулбал 2003 онд 48,3 хувиар өслөө. Аж үйлдвэрийн салбарын 2000-2003 оны дундаж өсөлт өмнөх 4 жилийнхтэй харьцуулбал 11,6 дахин, барилгын салбарын дундаж өсөлт 20 дахин, тээвэр, холбооны салбарынх 2,5 дахин, худалдаа, үйлчилгээний салбарынх 2,3 дахин тус тус нэмэгдсэнийг онцлон тэмдэглэж байна. Эдгээр нь яам, агентлагуудаас ирүүлсэн тоо биш, харин Засгийн газраас хуулиар хараат бус байдаг статистикийн байгууллагын тооцоо, дүн юм. Эдийн засгийг хөгжүүлж, баялгийг арвижуулах нь бидний хувьд эцсийн дүндээ бурханчлан дээдлэх туйлын зорилго биш бөгөөд харин түүнийг нийгмийн гишүүдийнхээ материаллаг болон оюуны хэрэгцээ, эрх, эрх чөлөөг хангах, тэдний бүх талын авъяас, хүчийг нээж хөгжүүлэх үндсэн арга, нөхцол боломж гэж үздэг билээ.Ер нь зүүн төвийн үзэлтэй улс төрийн хүчнүүдийн онол суртахуун, байр суурь ийм юм. Ийм ч учраас манай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь боловсрол, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухааныг хөгжүүлэх болон нийгмийн баялаг, орлогын хуваарилалтыг оновчтой болгож, ард иргэдийн амьжиргааны түвшингийн уналтыг зогсоон, туйлын ядуурлыг арилгах гэсэн зорилтуудаас эхэлдгийг Та бүхэн сайн мэднэ. Бид боловсрол, эрүүл мэндийн талаар хөтөлбөртөө үндсэн 20 гаруй зорилт дэвшүүлэн зөвхөн энэ хоёр салбарт улсын төсвөөс жилд дунджаар 164 тэрбум төгрөг зарцуулан ажиллалаа. Үүний үр дүнд боловсролын байгууллагуудын материаллаг бааз, сургалтын орчинг сайжруулах, сургууль завсардалтыг багасгах, боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн агуулга, зорилт, арга барилыг өөрчлөх талаар томоохон дэвшил гарч байна. Сургалтын төрийн сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэгдүүлж, алслагдсан аймгийн оюутнуудын амралтаараа орон нутагтаа очих болон хотын доторхи унааны хөнгөлөлтийн хүрээг өргөжүүлсэн; 1993 оноос хойш төрийн сангийн зээлээр суралцаад диплом, мэргэжлийн үнэмлэхээ авч чадаагүй байсан 21 мянган залуусьш 10 гаруй тэрбум төгрөгийн зээлийн өрийг чөлөөлсөн; дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг төрөөс гаргадаг болсон зэрэг арга хэмжээг авч, хөрөнгө чинээний байдлаас үл шалтгаалан боловсролтой болох бололцоог иргэддээ бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллалаа. Энэ бол Монгол Улсын ирээдүйд чиглэсэн онцгой хөрөнгө оруулалт, хойч үеийнхнээ өөрөөс нь хэн ч булааж үл чадах баталгаатай өмч, хөрөнгөтэй болгож буй хэрэг юм. Засгийн газраас эрүүл мэндийн үйлчилгээ, урьдчилан сэргийлэх ажльш чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэж, хүн амыг эрүүлжүүлэх, дундаж наслалтыг уртасгах зорилт тавьж хэрэгжүүлэх ажлыг зохион
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw