Монгол улсын парламент - боть 2

242 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ1 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярын хэлсэн vr 2004.04.0L Монгол Улсын Ерөнхийлөгч өө' Улсын Их Хурлын дэд дарга, гишуудээ! Засгийн газрын гишууд ээ! Ноёд, хатагтай нар аа! Хоёр cap гаруйнхны дараа Улсын Их Хурлын ээлжит сонгууль болох гэж буй нэн хариуцлагатай үед Улсын Их Хурлын хаврын чуулган ажлаа эхэлж байна. Энэхүү чуулган нь өнөөгийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны сүүлчийнх нь учраас бүр ч онцлог гэж хэлж болно. Улсын Их Хурлын энэ удаагийн чуулганы онцлогийг харгалзан өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монгол Улсын төр засгаас явуулсан үйл ажиллагааны үр дүнгээс хийх дүгнэлт, өөрчлөлт шинэчлэлтийн мөн чанар, хандлага, эерэг сөрөг нөлөөлөл, зарим сургамж, цаашид баримтлах бодлогын талаар тогтож яръя гэж бодож байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 94 хувийн биелэлттэй байна гэж хяналт шинжилгээний мэргэжилтнүүд дүгнэж байна. Мөн олон нийтийн хамгийн их хүсэн хүлээж байсан эдийн засаг, нийгмийн гол гол зорилт бүрэн хэрэгжжээ гэсэн үнэлэлтийг саяхан Улсын Их Хурал өгсөн билээ. Энэ дүгнэлтэд хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажилгүйчүүд 33,3 мянга болж, ажилгүйдэл дөрвөн хувиас доогуур түвшинд хүрсэн; Төсвийн байгууллагад ажиллагсдын цалин болон тэтгэврийн дундаж хэмжээг хоёр дахин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3,3 дахин нэмэгдүүлсэн; эдийн засгийн бодит өсөлт 2003 онд 5,5 хувь болж хурдассан; төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ 1999 оныхоос 2,6 дахин, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 3,7 дахин өссөн; төгрөгийн америк доллартай харьцах ханш харьцангуй тогтвортой байж 2000-2003 онд төгрөгийн ханш уналт 1996-1999 оныхтой харьцуулахад 8.4 дахин, төсвийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 2 дахин тус тус багассан; улс, орон нутгийн хооронд тулгамдсан өр авлагагүй болсон; суурь боловсролын хамран сургалт 97 хувьд хүрсэн; эхийн эндэгдэл 41,2 хувь, нялхсын эндэгдэл 39.5 хувиар тус тус буурсан зэрэг үзүүлэлтүүдийг дурьдаж эдгээр ахиц, ололт нь манай орны цаашдын хөгжил, дэвшлийн найдвартай үндэс болно хэмээн үзсэн юм. Засгийн газар татварын дарамтыг бууруулах, ар араасаа дагасан хяналт шалгалтыг цөөлөх, бараа бүтээгдэхүүнийг гадаадад сурталчлах, борлуулах зах зээлээ олоход нь туслах, тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хөрөнгө оруулж буй аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмж, хүнд механизмыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх, төрийн оролцоо, тарифын бус зохицуулалтыг зохистой болгох, хүнд суртлыг багасгах, элдэв шат дамжлага, зөвшөөрлийг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw