Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П 241 чихэн дүлий өнгөрч яав ч болохгүй, харин туйлын анхааралтай хандаж нухацтай дүгнэлт хийж, зам мөрөө засч залруулан сайжруулж байх хэрэгтэй. Авилгалтай эрс шийдэмгий тэмцэж, нийгэмд авилгалыг үл тэвчих уур амьсгалыг бүрдүүлэх ажлын эрч хүчийг зүйл бүрээр нэмэгдүүлье. Энэ шаардлага төрийн ардчилсан тогтолцоог төлөвшүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийн тэгш байдлыг дэмжих, шударга ёсыг хэвшүүлэх зорилтын үүднээс төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Монгол Улсын хүлээсэн үүрэг, дэлхийн эдийн засгийн интеграцид нэгдэн нийлэх стратеги бодлогоос ч нэгэн адил урган гарч байна. Төрд зүтгэж байгаа хэн боловч төгс сайн эрдэм чадалгүй ч төгөлдор сайн ёс суртахуунтай байх үүрэгтэй. Төрийн бүх шатны байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод, тунгалаг байдлыг ердийн хэм хэмжээ болгон хэвшүүлэх, авилгалын эсрэг хуулийг авилгал гарах бүх нүх сүвийг хаахуйцаар боловсруулж даруйхан батлах, НҮБ болон олон улсын бусад байгууллагаас авилгалын талаар батлан гаргасан баримт бичигт нэгдэн орох, үндэсний хэмжээнд дээрх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр нөлөөг мэдэгдэхүйц дээшлүүлэх зэрэг асуудлыг эн тэргүүнд авч үзвэл зохино. Эрхэт нөхөд өө! Энэ жил манай орны улс төрийн амьдралд тохиох онцлог үйл явдал бол Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгууль билээ. Энэ сонгууль бүх нийтийн үйл хэрэг мөн. Ардчилсан сонгуулийн соёлд бид суралцаж, багагүй туршлага хуримтлуулсан. Гэхдээ энд санаж бодох, анхаарч засах зүйл их бий. Дээр доргүй сонгуулийн хийрхэлд автаж, газар сайгүй төрийн ба аж ахуйн ажил үүрэг эзэнгүйдэн цалгардаж, хөрөнгө мөнгийг үрэн таран хийх урьдын ул болсон муу зуршлыг дахин давтаад баймааргүй байна. Улс төрийн хүчнүүд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө бодитой, үндэслэлтэй боловсруулж, улс орныхоо хөгжил, дэвшлийн төлөө ухаан бодол, оюун санаагаа уралдуулан өрсөлдөөсэй гэж би төрийн тэргүүний хувьд хүсэж байна. Сонгогчид ч үүнийг л хүлээж байгаа. Бас сонгуулийн сурталчилгааг улс төрийн хүчнүүд бие биеэ үгүйсгэх, хорсол, хонзонгийн аястай үг яриа, хов жив, хоосон хардлага, хийрхэл цуурхал, хэтэрсэн магтаалаас ангид, улс төрийн соёлтой өрнүүлэхийг чухалчилья. Сонгууль бол нэг талаас улсыг удирдах, иргэдийг ивээх улс төрийн хүчнийг сонгох, нөгөө талаас үндэснийхээ язгуур эрх ашгийг ямагт баримталж, төр, засгийн боддого, үйл ажиллагааны залгамж чанарыг хангах нэн хариуцлагатай үүргийг иргэдэд оногдуулдаг. Иймд энд ухаалаг шийдэл, ултай хандлага туйлаас чухал. Манай ард иргэд энэ соёл, ардчилалд улам бүр суралцаж байгаа нь томоос том дэвшил, чухлаас чухал ололт мөн. Улсын Их Хурлын ээлжит чуулганы ажиллагаанд амжилт хүсье.40

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw