Монгол улсын парламент - боть 2

240 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Төр, орон нутаг, нийгмийн амьдралын аль ч түвшинд олон түмний оролцоог хангах үндсэн арга хэрэгсэл болох ардчилал, түүний үнэт зүйлсийг цаашид ч бэхжүүлэн хөгжүүлэх нь бидний байнга анхаарч байх зорилт, мөнхийн хүлээх үүрэг гэдгийг алхам тутамдаа санаж, хэрэгжүүлж ажиллацгаая. Нийгэмд ардчиллын үзэл санааг үлгэрлэн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, амьдралд хэрэгжүүлэхэд парламент, Засгийн газар, улс төрийн намууд, төрийн бус байгууллага, нийт иргэд, тэдгээрийн өөрийн удирдлагын байгууллагуудын хамтын хүчин чармайлт хэрэгтэй. “Бүгдээрээ зөвлөвөл буруугүй”. Төр, засгийн аль ч шатны байгууллагаас гаргаж байгаа шийдвэр ардчилсан зарчмаар гарч, ардчилсан аргаар хэрэгжиж, ардчилсан тогтолцоогоор хяналт унэлгээ хийгдэж байвал зохино. Гарч буй шийдвэрүүд сүр дуулиантай бус харин хэрэгтэй байх нь гол хэмжүүр байх учиртай. Ардчиллыг хөгжүүлэхэд хариуцдагатай сэтгүүл зүйн зарчмыг тугаа болгон өндөрт өргөсөн чөлөөт хэвлэлийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцпага жиших аргагүй их юм. Гоёчлох, муучлах аль ч талын хэтруүлэг туйлшралаас ангид голыг нь барьсан чин шударга, үнэнийг илэрхийлж, хуурмагийг илчилсэн сэтгүүлчдийн ган үзэг, гандан буурахгүй дуу хоолой ардчиллын хөгжилд түрлэг өгөн, түнэр харанхуйг гэрэлтүүлж байх үүрэгтэй. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн дохио зангаагаар ажиллах ёсгүй, харин өөрийн үндэс суурин дээр хөгжих, мэдээллийн зах зээлд шударгаар өрсөлдөн мэдээлэл олж авах, түгээх тэгш боломжтой байх ёстой. Мөнгөтөн, эрх мэдэлтэнгүүдээс болоод үг хэлэх эрх чөлөө хумигдах, хавчигдах, аюулд орох учиргүй. Ардчилсан ёс, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдалд суурилсан, нийгмийн бүх хүрээг хамарсан үндэсний эрх зүйн цоо шинэ тогтолцоо төлөвшиж байгаа цаг үед та бид ажиллаж, амьдарч байна. Эрх зүйг бүтээх нь нэг хэрэг, харин төрийн албан тушаалтан, иргэн хэн нь ч бай түүнийг ягштал биелүүлж, мөрдөж, амьдралын хэвшил болгох нь туйлын зорилго. Энэ өнцгөөс нь дүгнэж үзэхэд, Монголын нийгэмд хууль дээдлэх соёл, ухамсрыг төлөвшүүлэх чиглэлээр эргэлтийн шинжтэй цогцолбор арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хуулийг эрээ цээргүй үл тоомсорлох үзэгдэл дээр дор ялгаагүй газар авлаа. Хууль бол журамт иргэнийг алив халдлагаас хамгаалах бамбай, журам зөрчигсдийг цээрлүүлэх илд болж байвал сая үүргээ гүйцэтгэж буй хэрэг. Ийм агуулгаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн сангаа бүхэлд нь шүүн үзэж, эрх зүйн шинэтгэлийн цаашдын хандлага чиглэлээ оновчтой тодорхойлох хэрэгцээ байгааг ч дурдъя. Улсын Их Хурал олон хууль баталж байгаа ч түүний сурталчилгаа, хэрэгжилт тааруухан байгаа тухай иргэд сонгогчид хавтгайдаа сэтгэл дундуур ярьдгийг Та бүхэн ул дол болтлоо сонссон. Гэсэн ч энэ чиглэлд тодорхой ахиц гарахгүй өдий хүрснийг одоо ч шүүмжилсэн хэвээр байна. Түгээмэл, дахин давтан гарч байгаа санал хүсэлт, шүүмжлэлд нүдэн балай

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw