Монгол улсын парламент - боть 2

kiOHrOA УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 239 шийдвэрлэх талаар зөвлөмж чиглэл, сануулга өгч байсныг Та бүхэн ч, олон нийт ч илхэнээ мэднэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улсын Их Хурлын нуулганы хуралдаан дээр хэлсэн үгэндээ илэрхийлсэн санаа, өгсөн үүрэг чиглэл, шүүмжлэлтэй хандсан асуудлыг хууль тогтоох үйл ажиллагаа, төр, засгийн бодлогодоо хэрхэн шингээж, ажил хэрэг болгосон тухайгаа УИХ, Засгийн газар ажил үйлс, амлалт зорилтынхоо үр дүнг ард түмэндээ илтгэн [гайлагнахдаа зориуд тусгаж сонордуулбал зохино. Улсын Их Хурал, Засгийн газрын гишуудээ! Манай улс өнгөрсөн 10 гаруй жилд ардчилал, шинэчлэлийн замаар вамнаж, чамлахааргүй ахиц дэвшил, амжилт ололтод хүрч, бас алдаа сургамжийг ч амслаа. Амжиж хийснээ бататгаж, алдаанаасаа сургамж авч, арагшаа биш урагшаа харж, ахиж дэвжихийн төлөө шинэ шинэ алхам хийх хэрэггэй байна. Оюуны болон биет бүтээгдэхүүн, бараа, үйлчилгээ, мэдээллийг бий болгон арвижуулагч бизнесийн орчинг сайжруулан, тааламжтай болгох, түүнд саад болж буй аливаа чөдөр тушаа, гох дэгээ, хүнд суртлыг шийдвэртэй арилгаж, бизнесийг хөхүулэн дэмжих талаар Улсын Их Хурал, Засгийн газар бодитой, үр дүнтэй арга хэмжээ авбал зохино. Татвар, төлбөр, хураамжийг хөнгөвчилж, эдийн засгийн болон захиргааны элдэв дарамт, чирэгдлийг арилгаснаар бизнесийн орчин сайжирч, далд хэмээн нэрлэгдэх эдийн засаг ил болж, улс орон, хүн ардынхаа төлөө үйлчлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Хөгжлийн хүчин зүйлийн нэг гадаадын зээл, тусламжийг авах асуудалд Улсын Их Хурал нарийн судалгаатай хандаж, үр ашиг, эцсийн үр дүнг нь урьдаас сайтар тооцох хэрэгтэй. Нэгэнт авсан зээл, тусламжийн ашиглалтад байнгын хяналт тавьж, тэдгээрийн үр өгөөж ямар болов, иргэд, нийгмийн амьдрал, хөгжилд ямар хувь нэмэр оруулав гэдгийг1 ил тод дүгнэж мэдээлж байх нь зүйгэй. Эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, чадавхийг нь нэмэгдүүлэх үндсэн дээр манай нийгмийн хамгийн тулгамдсан эмзэг асуудал болох ажилгүйдэл, ядуурлыг үлэмж багасгаж, ард иргэдийнхээ нийгмийн хамгааллыг дорвитой сайжруулах шаардлага хэвээр байна. Нэг талаас, төр засаг ядуурлын нөхцөл, шалтгааныг арилгах, ялангуяа ажлын байрыг нэмэгдүүлж, хүн ажил хөдөлмөрөөрөө амьдрал ахуйгаа өөд татах нөхцөл, бололцоог бүрдүүлэх, нөгөө талаас, ард иргэд бэлэнчлэх сэтгэлгээнээс аль болохоор түргэн ангижирч, өөрсдөө хийж бүтээхийг эрхэмлэх эл хоёр хүчин чармайлтыг нэгтгэж байж л ядуурлын намаг балчгийг туучин гаталж, сайн сайхан амьдралын торгон зүлгэн дээр бууж чадна.З Цалин тэтгэврийг нэмсэн боловч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, түүний дотор мах, гурилын үнэ өсч байгааг иргэд эмзэг, шантрангуй хүлээн авч байна. Үнийн өсөлт орлого багатай, тогтмол орлогогүй гэр бүл, иргэдэд хүндээр тусч байгаад дүгнэлт хийж, тодорхой арга хэмжээ авах шаардлагатай.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw