238 МОНГОЛ УЛСЫН ПAPAAMEHTJ Эдгээр арга хэмжээг эерэг талаас нь үнэлж дүгнэх нэг хэсэг байха; эргэлзэж тээнэгэлзсэн нөгөө хэсэг ч байна. Монголын нийгэм олон ургаль үзлийн нөхцөлд хөгжлийн зорилтоо шийдвэрлэж байгаа өдгөө цагт үүн, гайхах зүйл үгүй юм. Улс орны эдийн засаг тоггворжин сэргэж, макро түвшний үзүүлэлтүү, сайжирч байгаа нь статситикийн тооцоо судалгаанаас харагдаж байна. Гэхдэ: хийж бүтээх ажил нь хийсэн амжуулснаас хавьгүй их гэдэг зарчмаар шамдаа хичээн ажиллах шаардлагатай. Ган, зуд нүүрлэж, газар дэлхийн ааш араншш таатай бус байсан боловч манай малчид, тариаланчдын уйгагүй хөдөлмөрийг үр дүнд хөдөө аж ахуйн салбарт байдал нөхцөл дээрдэх ханддагатай болсоь нь олзуурхууштай. Боловсролын тополцоо, агуулга, стандартыг шинэчлэн боловсронгуг болгох, суралцагсдад дэмжлэг үзүүлэх зэргээр мэдлэг оюуныг тордохоЕ чиглэсэн арга хэмжээ болон хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж дээшилж байгаа нь цаашид улам гүнзгийрүүлэх ололт юм. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын эрхэм дээд үйлсийн төлөө танг'араг өргөсөн манай Зэвсэгтхүчний гадаад харилцаа өргежин, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, нэр хүнд нь өсөв. Монгол Улс гадаад бодлогынхоо үндсэн зарчмуудыг тогтвортой хадгалан залгамж чанарыг нь тууштай хангаж, дэлхийн хамтын нийгэмлэгт эзлэх байр сууриа батжуулав. Манай улс ОХУ, БНХАУ-тай харилцаа хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гарган хөгжүүлж, найрсаг түншлэлийн хүрээлэлд оршин хөгжих нөхцлөө хөрш орнуудтай байгуулсан гэрээ хэлэлцээр, баримт бичгүүдээр батжуулан бэхжүүллээ. Монгол Улсаас ОХУ-д төлөх шилжих рублийн зээлийн асуудлыг хоёр улсын Ерөнхийлөгч нарын тохиролцсон зарчмьш үндсэн дээр шийдвэрлэсэнд монголын олон нийт талархалтай хандаж байна. М онгол, Хятадын харилцааг сайн хөршийн харилцаа итгэсэн түншлэлийн төвшинд гарган хөгжүүлэх зорилтыг хамтран дэвшүүлэв. Монгол Улс олон тулгуург гадаад бодлогынхоо хүрээнд дэлхийн өндөр хөгжилтэй гүрнүүд, бусад улс орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өрнүүн хөгжүүлэхийг чармайсны зэрэгцээ олон улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагын дэмжлэгийг авч, олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож ирэв. Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын Ү бага хурлыг эх орондоо зохион байгуулж, Мянганы чуулга уулзалт, Тогтвортой хөгжлийн асуудлаарх дэлхийн дээд хэмжээний уулзалтад Монгол төрийн тэргүүн оролцож, Бичигтэн болох НҮБ- ын 10 жилийг санаачлан тунхаглан зарлуулсан нь манай улсын гадаад бодлогын ололт, дэвшил мөн. Улсын Их Хурлын удаа дараагийн ээлжит чуулганы нээлтийн хуралдаанд би оролцож үг хэлэхдээ Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагааны талаар өорийн байр сууриа илэрхийлэхийн сацуу шинэчлэлийг эрс хурдасгах, улс төрийн хариуцлагаа ухамсарлах, ард иргэдийнхээ нийгмийн асуудлыг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw