Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 237 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн vr 2004.04.05 Улсын Их Хурлын эрхэт гишууд ээ! Ерөнхий сайд, Засгийн газрын гишууд ээ! Эрхэтсэг хатагтай, ноёд оо! Та бухний сипар атгаланг айлтгая! Миний бие шинэ зууны анхны парламентын анхдугаар чуулганы нээлтийн ёслолын ажиллагааг эхлүүлж, шинээр сонгогдсон Улсын Их Хур1ын бүрэн эрхийн хугацааны цаг тоолол эхэлснийг зарлан тунхаглаж, хүлээлгэсэн гүн итгэл найдвар, хүлээсэн их үүрэг хариуцлага, хүлээгдэж байгаа их ажил, 'нэн тулгамдсан зорилтын тухай анхааруулан хэлж байснаас хойш 3 жил 8 cap хагасын хугацаа өнгөрчээ. Хэдий ахархан мэт боловч энэ хооронд улс орны дотоод амьдрал, гадаад орчинд ихээхэн өөрчлөлт гарч, нэг талаас Улсын Их Хурал, Засгийн газар хийж хэрэгжүүлсэн ажил үйлсээ тайлагнах, нөгөө талаас иргэд, сонгогчид түүнийг нь үнэлж цэгнэх тийм хариуцлагатай цаг үед тулж ирлээ. Энэ бол ардчилсан нийгэмд байдаг ердийн хэм хэмжээ, ардчилсан тогтолцооны ололт билээ. Бүрэн эрхийнхээ хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газраас газар өмчлөл, бүсчилсэн хөгжил, эдийн засгийн ба худалдааны чөлөөт бүс, нийгмийн салбарын болон үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийн хувьчлал, төсвийн байгууллагын удирддага, санхүүжилтийн шинэ тогтолцоо зэрэг шинэчлэлийн ээлжит зорилтуудыг хууль эрх зүйн хувьд шийдвэрлэж, хэрэгжүүлэх ажил эхлэв. Улсын Их Хурал өнгөрсөн дөрвөн жилд нийгмийн харилцааг зохицуулах олон хууль, тогтоомж баталж гаргаснаар Үндсэн хуулийн хүрээнд хийгдэх эрх зүйн шинэтгэлийн цогцолбор зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон алхам хийлээ. Түүнчлэн хүний эрхийг хамгаалах, авилгатай тэмцэх зэрэг үндэсний хэмжээний хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэж батлав. Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын эрх зүйн орчныг шинэчилсэн нь иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалах зохистой тогтолцоо бүрдүүлэхэд урагш ахисан шийдвэр болов. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, авто зам, эрчим хүч, харилцаа холбооны сүлжээ зэрэг бодит бүтээн байгуулалтыг өрнүүлэх, хувийн хэвшил, хоршооллын хөдөлгөөнийг дэмжих, дотоод, гадаадын тулгамдсан ба хуримтлагдсан өрийн дарамтыг арилгах, банк, санхүүгийн тогтолцоог эрүүлжүүлэх, аялал жуулчлал зэрэг ашиг орлого нэмэгдүүлэх салбарыг хөгжүүлэх, хүн амын нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээг өргөжүүлэх |ЧиглЭЛээр санаа илүү тавьж, хөрөнгө түлхүү зарж ажиллав.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw