236 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-11 өргөтгөж, Улсын Их Хурлын байр суурийг бэхжүүлэн нэр хүндийг өсгөя талаар тодорхой бодлого чиглэлтэй ажиллаж үр дүнд хүрч байна. Монгол Улсын Их Хурал Олон Улсын Парламентын Холбоотой хамтран 2003 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын Ү бага хурлын нэг хэсэг болгож, “Ардчиллыг бэхжүүлэхэд Парламектуудын гүйцэтгэх үүрэг- Парламент ба иргэний нийгмийн харилцаа” сэдвийн дор Парламентчдын анхдугаар чуулга уулзалтыг бэлтгэл, зохион байгуулалттайгаар хийж Улаанбаатарын Тунхаглалыг батлан энэ арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулах санал дэвшүүллээ. Засгийн газар болон бусад байгууллагад асуулга тавьж Улсын Их Хурлын нэгдсзн болон байнгын хорооны хуралдаанаар хариуг нь хэлэлцэх, Улсын Их Хурлын гишүүдээс гүйцэтгэх байгууллагад шийдвэрлүүлэхээр тавьсан асуудлын талаар хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийг нь хангуулах, 7 хоног тутам Засгийн газын мэдээлийг тодорхой асуудлаар сонсож, гишүүдийн тавьсан асуултад хариу авах, хууль тогтоомжийн биелэлтийг шалгах замаар Улсын Их Хурлын хяналт шалгалтын чиг үүргмйг хэрэгжуүлж ирлэ?. Өшчэрсөн хугацаанд Засгийн газрын мэдээллийг 73 удаа сонсож. Улсын Их Хурлын гишүүдээс 30-иад асуулга тавьж хариуг нь авч, давхардсан тоогоор 330 орчим хууль тогтоомжийн биелэлтийг 127 газар шалгасан байна. Эрхэм гишүүд ээ! Та бид бүрэн эрхийн хугацаандаа Улсын Их Хурлын чуулганыг 19 удаа хуралдуулж 680 хууль, 316 Улсын Их Хурлын тогтоол батлан гаргаад байна Та бид энэ удаагийнхаа ээлжит чуулганаар Усны тухай багц хууль, Тариалангийн тухай хууль, .Терроризмтэй тэмцэх тухай хууль, 2005 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Монгол Улсын Их Хурлын ээлжит сон1ууль товлон зарлах тухай, “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай зэрэг хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын төслийг хэлэлцэн шийдвэрлэх болно. Манай Улсын Их Хурлын энэ бүрэн эрхийн хугацааны отгон чуулган цаг хугацааны хийгээд үүрэг зорилтын онцгой хариуцлагатай үед үйл ажиллагаагаа эхэлж байна. Энэ чуулган төлөвлөсөн арга хэмжээ, дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүлж, Улсын Их Хурлын үйл ажиллагааны цаашдын чиглэл, зорилтыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлье. Монгол Улсын Их Хурлын 2004 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье. 39
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw