ИОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 235 Улсын Их Хурал газрын шинэтгэлийн бодлогыг тодорхойлсон газрын гухай багц хууль, түүний дотор Монгол Улсын түүхэнд онцгой байр суурь эзлэх Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталж, түүхэнд анх удаа иргэд газраа өмчлөх эрхтэй боллоо. Иргэдийг өмч хөрөнгөтэй болгох, тэдний амьдралын түвшинг дээшлүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад энэхүү арга хэмжээ чухал нөлөө үзүүлж байгаа бөгөөд цаашид ч ач холбогдол нь өссөөр байх болно. Байгаль орчны бодлогын асуудал Улсын Их Хурлын анхаарлын төвд байж, зах зээлийн нөхцөлд байгаль, түүний нөөцийг ашиглах, хамгаалах зорилт цоо шинэ учир холбогдолтойгоор дэвшигдэн гарч байгаатай уялдан хууль тогтоомжуудыг шинэчлэн найруулах, шинээр боловсруулан батлах замаар байгаль орчны салбарын хөгжлийн эрх зүйн таатай орчин бүрдүүлж өглөө. Манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсийн нэг болсон хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйг эрхлэн хөтлөх арга ажиллагааг боловсронгуй болгон өөрчилж, эрчимтэй хөгжлийн зам руу оруулах асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэж Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг батлан хэрэгжүүлж эхэллээ. Монгол Улсын төсөв, санхүүгийн шинэчлэл цоо шинэ үзэл баримтлалын дагуу иж бүрэн, цогцолбор байдлаар хэрэгжих эрх зүйн таатай орчинг Улсын Их Хурал бүрдүүлж чадлаа. Улсын Их Хурлын хоёр ч удаагийн бүрэн эрхийн хугацааг дамжин яригдсан Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг бид баталсанаар шинэчлэлийн үндсэн зарчмууд хэрэгжиж эхэллээ. Татварын шинэчлэлийг үргэлжлүүлж, татварын ачааллыг бууруулах, татварыг тэгш, шударга байлгах, татварьщ хууль тогтоомжийг ойлгомжтой, тогтвортой болгох, татварын байгууллага болон татвар төлөгчдийн харилцаанд итгэлцлийг бэхжүүлэх, үр нөлөө багатай элдэв хөнгөлөлт чөлөөлөлтийг арилгах чиглэлээр татварын хууль тогтоомжид оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай асуудлыг улсын төсвийн төсөлтэй нягт уялдуулан жилд нэг удаа авч үзэж байх бодлогыг баримталж ажилласан нь үр дүнгээ өгч байна. Улсын Их Хурал батлан хамгаалах тогтолцоо, цэргийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, Батлан хамгаалах болон холбогдох бусад хууль тогтоомжийг шинэчлэн баталж, зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагаанд иргэний хяналтын хэлбэрийг тусган мөрдүүлэх эрх зүйн шинэ орчинг бүрдүүллээ. Гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг эрхэмлэж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, олон улсын хамтын нийгэмлэгт эзэлдэг байр суурийг бэхжүүлэх талаар эрх зүйн олон акт, түүний дотор Дипломатын тухай хууль, Консулын дүрмийг батлан гаргалаа. Олон улсын парламентын холбоо, бүс нутгийн парламентын байгууллага, гадаад орнуудын парламентуудтай хамтын ажиллагаагаа
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw