Монгол улсын парламент - боть 2

234 МОНГОЛ УЛСЫН ПАГЛАМЕНТ-П холбогдсон сөрөг үр дагаврыг арилгах, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх үүднээс Ажиллах хүч гадаадад гаргах, гадаада1с ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хуулийг батлан мөрдүүлсэн нь үр дүнгээ өгч байна. Гэр бүл бүхэн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх таатай нөхцөл бүрдүүлж, монгол хүний хөгжлийг дэмжих явдлыг эрхэм зорилго болгосон Монгол Улсын төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлогыг батлан гаргалаа. Засгийн газар энэ оныг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж олон чухал арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна. Биеийн тамир, спортыг нийтийн хүртээл болгон хөгжүүлэх, хүүхэд залуучууд биеийн тамир, спортоор хичээллэн чөлөөт цагаа зүй зохистой өнгөрөох нөхцөл бололцоог бүрдүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай байх нийгмийн ухамсрыг төлөвшүүлэх, биеийн тамир, спортын үйлчилгээг сайжруулах, их спортыг дэмжин хөгжүүлэх зэрэг цогц харилцааг хуульчлан зохицуулж, төрийн бодлогын төвшинд баталгаажуулсан Биеийн тамир, спортын тухай хуультай боллоо. Эх орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын нэг чухал баталгаа болсон төрийн Төрийн албан ёсны хэлний тухай хууль, даяаршлын эрэн үеийн мэдээллийн хэл болсон Латин үсгийг монгол кирилл үсэгтэй хослуулан хэрэглэх латин үсгийн үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Улсын Их Хурал улс орны макро эдийн засгийн уялдаа, тэнцвэрг байдлыг сайжруулах, бодит эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эдийн засгийн гадаад хамтын ажиллагааг өргөтгөх, хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудаас авч ашиглах зээл тусламжийн зарцуулалт, үр өгөөжийг дээшлүүлэх зорилтыг удирдлага болгон ажиллалаа. Бүс нутгийн хөгжлийг дэмжих, иргэд болон бизнес эрхлэгчдэд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн хуулиудыг шинээр батлан мөрдүүлсний зэрэгцээ Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл, Мянганы зам болон дэд бүтцийн босоо тэнхлэгийн чиглэл, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем, хөтөлбөр, бүсийн тулгуур төв, хотыг тогтоох болон Монгол Улсын бүсүүдийн хөгжлийн дүнд хугацааны стратеги, эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн зохицуулалт, Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг улс орныг бүсчлэн хөгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, орон нутгийн хөгжлийг дэмжсэн дэд бүтэц бүхий орчныг бий болгоход чиглэгдсэн бодлого, бодит үйл ажиллагааны дорвитой алхмуудыг хийлээ. Банк санхүүгийн секторыг эрүүлжүүлж, иргэдийн итгэл даах чадвартай болгох, менежмент, үйл ажиллагааг нь найдвартай байлгах, даатгалын болон үнэт цаасны зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, банк бус санхүүгийн байгууллага, хоршоод үүсэн хөгжих эрх зүйн орчинг сайжруулснаар зээлдэгчид, жижиг бизнес эрхлэгчдэд санхүүгийн таатай орчин бүрэлдэн бий болж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw