МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 233 нийгмийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан тодорхойлж, төлөвлөсөн асуудлаа бүрэн хэлэлцэж, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн зохицуулалтын чадавхи дээшилж парламентын хяналтын механизм сайжирлаа. Монгол Улсын Засгийн газар эрч далайцтай, хариуцлагатай, бүтээлч ажиллаж чадсанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж.улс орны эдийн засаг нийгмийн амьдралд мэдэгдэхүйц ахиц гарлаа. Ингэснээр төр тогтвортой байж, монголын төрийн нэр хүнд дотоод, гадаадад илт дээшлэв. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Төрийн аудитын тухай хуулийг шинээр баталж, Төрийн хяналт шалгалтын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар төрийн албыг чадваржуулах, төрийн ажил үйлчилгээг чанар хүртээмжтэй, чирэгдэлгүй шуурхай, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, үр нөлөөтэй, өндөр ёс суртахуунтай байлгах эрх зүйн чухал нөхцөл бүрдсэн юм. Монгол Улсын хууль тогтоомжийг 2004 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг баталж, сахилга дэгжурмыгсайжруулах, зах зээлийн эдийн засгийн харилцааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход чиглэгдсэн Эрүүгийн болон Иргэний хууль, хуулийн байгуулагууд, шүүхийн үйл ажиллагааны эрх зүйн орчинг цогцоор нь шинэчлэн боловсронгуй болгож Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн тухай, Прокурорын байгууллагын тухай, Өмгөөллийн тухай, Нотариатын тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулиудыг шинээр буюу шинэчлэн баталж эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд том алхам хийлээ. Хүний эрхийг сахин хамгаалах зохистой орчин, үр нөлөөтэй механизм бүрдүүлэх, хүмүүсийн оюун санаа, нийгмийн сэтгэл зүйд хүний эрхийн зохистой үнэлэмж, ухамсар төлөвшүүлэх, улмаар хүний эрхийн талаархи үндэсний хууль тогтоомжийг олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна. Хүний хөгжлийг дэвшлийн дээд хэмжүүр болгосон нийгмийн бодлогыг тууштай баримтлан энэ салбарын эрх зүйн шинэчлэлийг дэс дараатай хэрэгжүүлж ирлээ. Ерөнхий боловсролын сургуулийн болон дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал, хэв шинж, тогтолцоо, бүтцийг дэлхийн нийтлэг жишигт ойртуулах, боловсролын удирдлага, менежментийг боловсронгуй болгоход чиглүүлж Боловсролын багц хуулиудыг шинэчиллээ. Нийгмийн салбарыг зах зээлийн горимд дэс дараатай шилжүүлэх, салбарын хөгжлийг түргэтгэх, үйлчилгээний зохион байгуулалт, чанар үр нөлөөг дээшлүүлэх бодлого, үзэл баримтлалыг удирдлага болгон нийгмийн салбарын хувьчлал, өөрчлөн байгуулалтын үндсэн чиглэлийг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах талаар нийгэмд бий болсон бодитой харилцааг эрх зүйн хувьд зохицуулах, уг харилцаатай
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw