232 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-Е УЛСЫН ЙХ ХУРЛЫН 2004 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН Чуулганыг аээж Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бямбадоржийн хэлсэн vr 2004.04.05 Эрхэт хундэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө! Эрхэт хундэт Монгол Улсын Ерөнхий сайд аа! Улсын Их Хурлын эрхэт гишууд ээ! Хатагтай, ноёд оо! Улсын Их Хурлын гуравдахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын энэ бүрэлдэхүүн бүрэн эрхийнхээ хугацааг отголох найм дахь удаагийн ээлжит чуулганыг эхэлж байна. Аль ч парламентын бүрэн эрхийн хугацааны төгсгөлийн ээлжит чуулган бол төрийн бодлого, хууль тогтоох үйл ажиллагааны нэгдмэл бөгөөд залгамж шинжийг хангах онцгой үүрэгтэй байдаг билээ. Төрийн тогтвортой шинж, хариуцлага хүлээх чадвар, бодлого, үйл ажиллагааны нэгдмэл цогц байдлыг хангаж, төрийн албаны шинэтгэлийг гүнзгийрүүлсэн, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын эрх зүйн таатай орчинг бүрдүүлсэн, төрийн гадаад, дотоод бодлогын тулгамдсан асуудлуудаар томоохон шийдвэрүүдийг баталсан, хууль тогтоох, бодлого тодорхойлох үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг дээшлүүлэхэд онцгой анхаарсан, ардчилсан парламентат ёсыг төлөвшүүлэхэд бодитой алхам хийж чадсан нь одоогийн Улсын Их Хурлын үйл ажиллагааны гол онцлог мөн. Саяхан хуралдсан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсож хэлэлцсэний үндсэн дээр улс орны нийгэм, эдийн засаг, санхүүгийн байдлын талаархи үндсэн үзүүлэлтийн хүрсэн төвшин, өнөөгийн байдлыг Улсын Их Хурлаас дүгнэж өргөн олон нийтэд мэдээлсэн билээ. Ингэж сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусч дараагийн сонгуулийг товлон зарлахаас нэг сарын өмнө улс орны эдийн засаг, нийгмийн болон санхүүгийн байдлыг Улсын Их Хурал ард түмэнд мэдээлдэг болж байгаа нь цааш цаашдаа засаг, төрийн байгууллагаас ард түмний өмнө хүлээсэн үүргээ хэр биелүүлж байгааг тэднээр үнэлүүлэх шинэ жишгийг тогтоолоо. Энэ Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, түүнийг ойлгож дэмжсэн манай ард түмний уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнгээр бий болсон ололт амжилтыг иргэд, сонгогчид төдийгүй гадаадын улс гүрнүүд, олон улсын байгууллага үнэлэн цэгнэж байгаа билээ Монгол Улсын төрийн дээд байгууллагууд үр бүтээлтэй, чадварлаг ажиллаж, харилцан хяналттай байх нөхцөлийг бүрдүүлсэн эрх зүйн үндэс бий болж, Улсын Их Хурал ээлжит чуулган бүрээр хэлэлцэх асуудлыг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw