Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 231 Нийтэд нь дүгнэж хэлбэл Засгийн газраас эдийн засаг нийгмийн салбарт явуулсан бодлого, үйл ажиллагааны үр дүнд улс орны эдийн засаг, нийгэм хямралаас гарч сэргэлтийн замдаа орсон бөгөөд цаашид тогтвортой хөгжих, улмаар ард түмний аж байдлыг тууштай сайжруулах үндэс суурь тавигдлаа. Гэхдээ манай орон хөгжиж байгаа, ядуу буурай орон хэвээр байна. Аль ч улс оронд эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх нь амар хялбар биш, хугацаа их шаарддаг ажил билээ. Тиймээс ч жил бүр өмнөх 4 жилтэй бүхэлд нь тэнцэх ажил хийж амжуулсан боловч цаашид шийдвэрлэх асуудал байсаар байна. Тэдгээрийг амжуулахын тулд юуны өмнө ард түмэн эв нэгдэлтэй, төр тогтвортой байж хөгжлийн бодлогоо тууштай хэрэгжүүлбэл үр дүнд хүрнэ гэдгийг дэлхий дахины туршлага харуулж байна. Ийм нөхцөл бүрдвэл бид цаашид төр, засгийн байгууллагуудын хариуцлагатай, үр дүнтэй байх чадварыг улам нэмэгдүүлэн, хүнд суртал, авилгалтай тууштай тэмцэн, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, нийгэмд төр, иргэний нийгэм, бизнесийн хэвшлийн түншлэлийг тогтоон эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ард түмний аж амьдралыг дээшлүүлэх зорилтыг улам их үр дүнтэй шийдвэрлэж чадна. Энэ нь бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, мянганы зам, эрчим хүчний нэгдсэн системээ байгуулан хот хөдөөг ойртуулах, эдийн засаг, худалдааны чөлөөт бүсүүдээ бий болгох, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг улам ихээр татах, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зэрэг олон чухал бөгөөд хойшлуулж цаг алдаж болшгүй ажлыг хийх хэрэгтэй гэсэн үг юм. Чухамхүү ингэж чадвал Монгол Улс даяаршиж, хөгжил нь улам бүр түргэсч байгаа шинэ эрин зууны дэлхий ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа баттай эзлэх болно. Улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг удирдан зохион байгуулж, ачааны хүндийг үүрч, ажлын ихийг амжуулж, хариуцлагаа гүнзгий ухамсарласан, арвин туршлага бүхий МАХН-ын байгуулсан Засгийн газар эдүгээ эдийн засаг, нийгмийн байдалд дүгнэлт хийж, цаашдын бодлого стратегиа тодорхойлон хэрэгжүүлж байна. Засгийн газар улс орныхоо эдийн засаг, нийгмийг дунд хугацаанд хөгжүүлэх бодлогоо олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай зөвшилцөн уялдуулж, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг, төсөл, хөтөлбөрүүдээ тохиролцох ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Сүүлийн жилүүдэд хийсэн ажлын үр дүн, цаашдын бодлого, стратегийн бодитой тодорхой байдал нь бидэнд ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж эрчимтэй ажиллах бололцоо олгож байгааг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхний сонорт хүргэхэд таатай байна. Ирээдүйд итгэх энэхүү итгэл үнэмшил манай ард иргэдийн дийлэнх олонхид нь байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна. Анхаарал тавьсанд баярлалаа. 38

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw