Монгол улсын парламент - боть 2

230 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-11 төхөөрөмжөөр хангаж, эмч, «эргэжилтэнүүдийг мэргэшүүлэх арга хэмжээг авснаар нарийн мэргэжлийнгусламжийтхөдөөгийн хүн амд ойртуулах бодит боломж бүрдлээ. Аймаг, нийслэлийн эмналгийн түргэн тусламжид2000-2003 онд 133 автомашин олгож 46.8 хувийн нөхөн хангалт, сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд зориулан 153 автомашин олгож пар£ шинэчлэлтийг 41.4 хувьд хүргэлээ. Эрүүл мэндийн салбарт 1996-1999 онуудад нэг жилд 32.5 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2000-2003 онд 54.9 тэрбум төгрөг болж 1.7 дахин нэмэгджээ. Эрүүл мэндийн салбарт оруулсан төсвийн санхүүжилт 1999 онд ДНБ-ий 3.6 хувийг эзэлж байсан бол 2003 онд 4.8 хувь болж өсөөд байна. Эрүүл мэндийн салбарын материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар төр засгаас хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд зуун мянган амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 1999 онд 182 байсан бол 2003 онд 107 болж өнгөрсөн 4 жилд 41.2 хувиар буурлаа. Нялхсын эндэгдэл амьд төрсөн мянган хүүхэд тутамд 1999 онд 38 байсан бол 2003 онд 23 болж 39.5 хувиар багасчээ. Улсын ИхХурлын эрхэт гишүудээ, Улсын нийгэм, эдийн засаг болон Засгийн газрын санхүүтийн талаар хийсэн мэдээллээ нэгтгэн дүгнэж хэлэхэд Монгол Улсын эдийн засаг тогтворжин сэргэж, идэвхжиж байна. Банк санхүүтийн салбар эрүүлжиж бодит эдийн засгийг дэмжих үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө, мөнгөн хуримтлалын үнэ цэнэ, худалдан авах чадварыг бууруулдаг үнийн өсөлт, валютын ханшны уналт саарч, тогтвортой, удирдагдах түвшинд байна. Төсвийн алдагдал буурч, төр засгийн байгууллагуудын үйл ажиллагааны хэвийн нөхцлийг хангаж, төлөвлөгөөт санхүүжилтийг төрийн сангийн нөөц, эдийн засаг дахь бусад сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг татах замаар саадгүй гүйцэтгэдэг боллоо. Дотоод хуримтлал нэмэгдэж хөрөнгө оруулалт идэвхжин эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй дэд бүтцийн салбарын хөгжлийг хангах, нийгмийн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх эх үүсвэр нэмэгдэж байна. Төрийн сангийн нэгдсэн дансны болон өрийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлж төлөвшүүлснээр Засгийн газрын дотоод, гадаад өрийн дарамт арилж төрийн мөнгөний удирдлага сайжирч байна. Эдийн засгийн өсөлт нэмэгдэж, ажилгүйдэл буурч байна. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авснаар эдийн засгийн өсөлтийн дүнд бий болсон баялгаас нийгмийн орлого багатай хэсэг, ахмад настан, тахир дутуу иргэдийн хүртэх хэмжээ өслөө. Энэ хирээр иргэдийн мөнгөн орлого нэмэгдэж, худалдан авах чадвар дээшилж байна. Засгийн газар төсөв, санхүүтийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх ямарваа эрсдэлтэй шийдвэр гаргаагүй. Манай Засгийн газрын ажилласан 4 жилийн хугацаанд улс орны нийгэм, эдийн засаг, санхүүгийн байдал тогтвортой сайжирч байгааг тодорхой танилцууллаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw