Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П 229 чанарт дэвшил гарч байна. Засгийн газар оюутнуудын сурах орчин нөхцлийг сайжруулах, тэдэнд төрөөс үзүүлэх дэмжлэг туслалцааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллалаа. Сургалтын төрийн сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн санг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эмзэг бүлгийн өрхийн нэг хүүхэд; малчин өрхийн нэг Хүүхэд; 3 ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд зэрэг сурч буй өрхийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс шууд хариуцдаг болов. Үүнээс гадна алслагдсан аймгийн оюутны унааны зардлын хөнгөлөлтийн хүрээг өргөжүүлж, хотын нийтийн тээврийн унааны хөнгөлөлтөд хамрагдах оюутны тооны өсөлттэй уялдаж санхүүжилтийн хэмжээг ч нэмэгдүүлэв. Засгийн газраас оюутнуудад зориулж хэрэгжүүлсэн нэмэлт арга хэмжээ, шууд зардлыг сурч буй нэг оюутанд ногдуулан тооцоход 2000 онд 289.7 мянган төгрөг байсан бол 2003 онд 352.1 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. Үүнээс гадна гадаадаас авч ашигласан зээл, тусламжийг хуваарилан олгосон, төрөөс санхүүжүүлж байсан бусад зардал зэргийг оролцуулан тооцвол үүнээс 2-3 дахин их зардал гарч байгаа юм. Засгийн газар энэ бүхний хариуд оюутан, залуучууд маань сайн сурч, эзэмшсэн мэргэжил, боловсролоо өөрийнхөө болон эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө зориулна гэж итгэж байна. Төрийн сангийн зээлээр суралцаж 2003 оноос өмнө төгссөн оюутнуудыг төрийн сангийн зээл, хүүгийн төлбөрөөс чөлөөлөхөөр Засгийн газар саяхан шийдвэрлэлээ. Энэ нь дөнгөж суралцаж төгссөн залуу боловсон хүчнүүдийн ажиллах идэвхи, урам зоригийг сэргээсэн, оюуны салбарт хийсэн бодитой хөрөнгө оруулалт болсон гэж үзэж байна. Энэ арга хэмжээнд 1993 оноос 2003 оны хооронд сургалтын төрийн сангийн зээлээр суралцаад диплом, мэргэжлийн үнэмлэхээ авч чадаагүй 21.0 мянга гаруй залуус хамрагдаж 10.0- аад тэрбум төгрөгийн төлбөрөөс чөлөөлөгдөв. Эдгээр бүх арга хэмжээг хэрэгжүүлснээр Засгийн газар олон арван мянган залуучуудыг үнэ төлбөргүйгээр насан туршид өөрөөс нь салахгүй оюуны өмч хөрөнгөтэй болголоо. Соёл, урлаг, шинжлэх ухаанд зориулсан төсвийн хөрөнгө, хөрөнгө оруулалт нэмэгдэн эдгээр салбарын хангамж сайжран, үйлчилгээний чанар, хүртээмж, үйл ажиллагааных нь үр дүн дээшилж байна. Засгийн газраас Эрүүл мэндийн үйлчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэж хүн амыг эрүүлжүүлэх, дундаж наслалтыг уртасгах зорилтыг хэрэгжүүлж ажиллалаа. “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулан эрүүл мэндийн даатгалд хамрагдах тусламж үйлчилгээний багцыг шинэчлэж, төрийн өмчийн эмнэлгүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо, эмчилгээг даатгалын сангаас санхүүжүүлж байна. Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн жилд нэг удаа үнэ төлбөргүй хийлгэх урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний зардлыг даатгалын сангаас санхүүжүүлж байна. Дорнод, Ховд, Өвөрхангай аймагт «Бүсийн оношлогоо, эмчилгээний төв»-ийг байгуулж оношлогоо, эмчилгээний орчин үеийн тоног

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw