Монгол улсын парламент - боть 2

228 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П хэсэгт боловсрол олох, эрүүл байхад төрөөс дэмжлэг үзүүлсний үндсэн дээр л бусадтай адил бие дааж ажиллан үр дүнд хүрэх нөхцөл бүрддэг билээ. Тиймээс МАХН-ын бүрдүүлсэн манай Засгийн газар энэ талаар онцгой анхаарал тавьж олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүллээ. Засгийн газраас хүн амын боловсролын хэрэгцээг жигд хангах орчин бүрдүүлж бүх нийтээр суурь боловсрол эзэмших, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тогтолцоог хувь хүний сонирхол, нийгмийн хэрэгцээ, зах зээлийн эрэлтэд нийцүүлэн хөгжүүлж, орчин үеийн мэдлэг олгох шинэ тогтолцоог бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлж ажиллалаа. Ерөнхий боловсролын сургуулиуд, түүний дотор хөдөөгийн сургуулиудын сургалтын орчныг сайжруулах асуудалд анхаарч 1990 оноос хойш зогсонги байдалд ороод байсан сургуулийн барилгыг засварлах, шинээр барих, өргөтгөх, тоноглох ажлыг сүүлийн 3 жилд эрчимтэй хийж байгааг дээр дурьдсан билээ. 2000-2004 онд хичээлийн болон дотуур байрны шинэ болон өргөтгөлийн 62 барилгыг ашиглалтад оруулсан буюу одоо барьж байна. Тэрчлэн 2004 оны төлөвлөгөөг оруулан тооцоход боловсролын байгууллагын 1462 барилгад засвар хийжээ. 2000-2003 онд 364 ЕБС-д 1.7 мянган компьютер өгч, кабинет байгуулав. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулиудад ашиглагдаж байсан компыотерийн тоог 1999 оны түвшинээс 2.2 дахин нэмэгдүүлж, сургуулийн хүүхдүүд орчин үеийн мэдээллийн хэрэгсэлтэй харьцаж, түүнийг ашигладаг боллоо. 2003 оны эцсийн байдлаар эрчим хүчний тогтвортой эх үүсвэр бүхий нийт 127 сургуулийн 633 компьютер интернэтэд холбогдоод байна. Засгийн газар сургууль завсардалтыг бууруулах, суурь боловсролыг хүүхдүүдэд бүрэн олгоход илүү анхаарч ажиллалаа. 2000-2004 онд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 1999 оны түвшингээс 12 нэгжээр, суурь боловсролын хамран сургалт бохир жингээр 97,0 хувьд хүрсэн нь 1999 оны түвшингээс 7 шахам нэгжээр өссөн байна. Эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдийг боловсролтой болгох зорилгоор нийгмийн эмзэг бүлгийн болон 4 ба түүнээс дээш хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд зэрэг суралцдаг өрхийн нэг хүүхдэд хичээлийн хэрэглэлийг үнэ төлбөргүй олгож байна. Энэ арга хэмжээнд 4 жилийн хугацаанд давхардсан тоогоор 186.5 мянган сурагчид хамрагдаж 2.9 тэрбум төгрогийн дэмжлэг авсан байна. О Дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг эцэг эхээс нь гаргуулдаг байсныг зогсоож, 2000 оны 9 сараас эхлэн төр хариуццаг болсноор сургууль завсардалт эрс багаслаа. Энэхүү арга хэмжээний үр дүнд дотуур байранд сууж буй хүүхдийн тоо 1999-2000 оны хичээлийн жилд 19.5 мянга байсан бол 2003-2004 оны хичээлийн жилд 37.1 мянга болж бараг хоёр дахин өсөв. Хүүхдийн хичээлийн хэрэгсэл, хоолны зардлыг төлөх чадваргүй ядуу, эмзэг бүлгийн айл өрхийн хүүхдэд боловсрол олох ижил тэгш нөхцөл бүрдүүллээ. Боловсролын салбарт нэг сурагчид ногдох төсвийн хөрөнгө 2003 онд 1999 оныхоос 1.6 дахин нэмэгдсэн байна. ЕБС-ийг 11 жилийн сургалтад шилжүүлж, ЕБС болон мэргэжлийн сургуулийн сургалтын агуулга, стандартыг шинэчилснээр боловсролын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw