МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-И 227 Зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн эхэн үед тэтгэвэр тогтоолгох нас болоогүй зарим хүмүүсийг ажлаас нь чөлөөлж нөхөн олговор олгож эхэлсэн бөгөөд тэдний нөхөн олговор нэмэгдэхгүй үлдсэнээс тэдний амьдралын баталгаа улам бүр алдагдаж байлаа. Манай Засгийн газар нөхөн олговорыг' бүрэн тэтгэврийн доод хэмжээнд хүргэх зорилт тавин ажиллаж 2000 оны эхэнд нэг сарын нөхөн олговорын хэмжээ 11000 төгрөг байсныг бүрэн тэтгэврийн доод хэмжээтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлсээр 32000 төгрөгт хүргээд байна. Үйлдвэрлэлийн ослоос шалтгаалан тахир дутуу болсон иргэдэд Засгийн газраас нэг удаагийн нөхөн төлбөр олгосон нь тэдний амьдрал, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн чухал арга хэмжээ боллоо. Хүүхэд асарсны тэтгэмжийг хүүхдээ 1 нас хүртэл нь асарч байгаа бүх эхчүүдэд олгохоор Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан мөрдөв. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр урьд нь нярай хүүхдээ асарсны тэтгэмж авдаггүй байсан 32.0 мянган эх шинээр тэтгэмжид хамрагдлаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиудыг батлуулан иргэдийг дотоод, гадаадад ажил эрхлэх бололцоогоор хангах эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдууллээ. Эдгээр хуулийн дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан байгуулж, хөдөлмөр эрхлэлтийн төв, орон нутгийн албадыг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх зарчимд шилжиж, тэдгээрийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийг өргөтгөж, техник, тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээ авч ажилласан нь ажлын байр нэмэгдэхэд сайнаар нөлөөллөө. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд 2000-2003 оныг 1996-1999 оныхтой харьцуулахад ажлын байрны захиалгын тоо 2 дахин, ажилд зуучилсан хүний тоо 2.2 дахин, мэргэжлийн сургалтад хамрагдсан хүний тоо 4.7 дахин, нийтийг хамарсан ажилд хамрагдсан хүний тоо 2.9 дахин тус тус нэмэгдсэн байна. Хувиэраа хөдөлмөр эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газраас жижиг зээлийн хэлбэрээр санхүүгийн туслалцаа үзүүлдэг боллоо. Жижиг зээлийн хүртээмж сүүлийн 4 жилд 1996-1999 оныхоос 20 дахин, бий болсон ажлын байрны тоо 3 дахин нэмэгдсэн байна. Хөдөлмөр эрхлэлтийн санд жилд дунджаар 2.0 тэрбум гаруй төгрөг хуримтлагдан, олон зуун хүн ажлын байранд зуучлуулахын зэрэгцээ мэргэжлийн сургалтад үнэ төлбөргүй хамрагдаж мэргэжил эзэмшин хөдөлмөр эрхлэх боллоо. 2003 онд хөдөлмөрийн насны хүн амын тоо 1,4 сая, эдийн засгийн идэвхтэй хүн ам 938,9 мянга, албан секторт ажиллагчдын тоо 905,6 мянга, хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо 33,3 мянга болж, улмаар ажилгүйдэл 4 хувиас доогуур боллоо. Зах зээлийн нийгэмд хүн бүр өөрийн хичээл зүтгэлээр амьдрал, ахуйгаа төвхнүүлэх нь зүйн хэрэг. Зүүн төвийн үзэлтэй улс төрийн намууд ч энэ үндэслэлийг хүлээн зөвшөөрдөг. Тэгэхдээ хүн амын эмзэг, орлого багатай
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw