226 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Төсөвт байгууллагад ажиллагчдын цалингийн сан 1999 онд 63.5 тэрбум төгрөг байсан бол 2004 онд цалингийн сан 128.9 тэрбум төгрөг болж батлагдсаныг харьцуулахад ч цалин дунджаар 2 дахин нэмэгдсэн байна. Засгийн газар хүн амын орлого, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шатлан өсгөж ирлээ. Хөдөлмөрийн үнэлэмж бодитой дээшилж, хөдөлмөрийн хөлс, тэтгэврийн доод хэмжээ зохистой харьцаанд орлоо. 1996-1999 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг л удаа нэмэгдүүлснээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь амьжиргааны доод түвшин, тэтгэврийн доод хэмжээнээс ч доогуур орж зохист харьцаа алдагдаж, хөдөлмөрийн үнэлэмж ихээхэн буурсан байсан юм. Засгийн газар 2000 оны эхний хагас жилд 12000 төгрөг байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2004 оны эхэн гэхэд 40000 төгрөгт хүргэж нэмэгдүүллээ. Ингэснээр хөдөлмөрийн гэрээгээр хувийн хэвшилд ажиллагчдын нэг цагийн цалин хөлс 3.3 дахин нэмэгдэх боломжтой боллоо. Хүн амын эмзэг хэсгинг ядуурлаас гаргах, ядууралд орж болзошгүй, орлого багатай хэсгийг ядуурлаас хамгаалах үүднээс Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд цалин, хөлс нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ орлого багатай хэсгийн орлогыг түлхүү нэмэгдүүлэх, орлогын хуваарилалтын шударга байдпыг хангахад илүүтэй анхаарлаа. Засгийн газар нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж, хэрэгжүүлэв. Тэтгэврийг хугацаанд нь олгоогүйгээс үүссэн өрийг богино хугацаанд барагдуулж, тэтгэвэр, тэтгэмжийг хуулийн хугацаанд нь олгож хэвшүүлэх, улмаар дэс дараатай нэмэгдүүлэх арга хэмжээг авлаа. Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхэд хугацаандаа олгогдоогүй байсан өндөр насны тэтгэврийн өр 3.2 тэрбум төгрөг, халамжийн тэтгэмжийн 680 сая төгрөгийн өрийг 2000 оны 9 дүгээр сард барагдуулснаар тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн юм. Хамгийн сүүлд Засгийн газар 2004 оны 1 дүгээр сарын 16-наас бүрэн тэтгэврийн доод хэмжээг 2003 оныхоос 41 хувиар, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 33.3 хувиар нэмэгдүүллээ. Ингэснээр 2000 оны эхзнд бүрэн тэтгэврийн доод хэмжээ 16000 төгрөг байсан бол одоо 32000 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 10000 төгрөг байсан бол одоо 20000 төгрөг болж 2 дахин нэмэгдээд байна. Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 2 дахин өсгөхийн зэрэгцээ дундаж тэтгэвэр 2000 оны эхэнд 13600 төгрөг байсныг 2004 онд 33700 төгрөг болгож 2.5 дахин нэмэгдүүллээ. Ингэж бага тэтгэвэртэй хэсгийн тэтгэврийг илүү нэмэгдүүлэхэд анхаарсан нь ядуурлаас сэргийлэх шаардлага харьцангуй өндөр байгаа өнөө үеийн бас нэг онцлог юм. Нярай хүүхдийн арчилгааны тэтгэмж, бүтэн өнчин хүүхэд үрчлэн авсны тэтгэмж, ахмад дайчдад олгох мөнгөн тусламж зэрэг халамжийн хэд хэдэн тэтгэмж 2000 оны эхэнд байснаас 2-4 дахин нэмэгдсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw