Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕН Г-П 225 хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж ядуурал, ажилгүйддийг бууруулах, улмаар эдийн засгийн өсөлтөд эерэгзэр нөлөөлөх болно. Засгийн газрын санхүүгийн байдлыг нэгтгэн дүгнэж үзэхэд төсвийн алдагдал ихээхэн буурч, урсгал төсөв ашигтай болж, төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад нэн тулгамдсан, хугацаа хэтэрсэн өргүй болж эрүүлжсэн нь тодорхой байна. Эдийн засгийн бодит салбарт сэргэлт бий болж, макро эдийн засгийн тогтворжилт батжихын хэрээр нийгмийн салбарт хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэх, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгож, ядуурал, ажилгүйддийг бууруулахад хөрөнгө, хүч анхаарлыг илүүтэй төвлөрүүлэх нөхцөл бүрдэж байна. Эрхэт гишуудээ, Засгийн газар эдийн засгийн өсөлтийн дүнд бий болсон орлого, баялгийг нийгмийн салбарт оновчтой хуваарилах, иргэдийн амьжиргааны түвшингийн уналтыг зогсоох, ядуурлыг бууруулах, орлогын тэгш бус ялгааг багасгахгд зориулан зарцуулж байна. 2000 оны 8 сард өмнөх Засгийн газраас шилжиж ирсэн цалин хөлстэй холбоотой өрийг барагдуулах асуудал тулгамдсан зорилт байлаа. Эвслийн засгийн газар төсөвт байгууллагад ажиллагчдын цалинг 25.0 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан боловч эх үүсвэрийг нь шийдээгүй, улсын төсөвт тусгаагүй, төсвийн орлогоо бүрдүүлж чадаагүй, Монголбанкнаас өндөр хүүтэй зээл авч цалинд тавьж байсан зэргээс шалтгаалан тэр шийдвэр бодитойгоор хэрэгжээгүй байсан юм. Үүнээс гадна хөдөө орон нутгийн төсвийн зарим байгууллагад ажиллагчдын цалинг олон сараар олгож чадаагүйгээс үүссэн 8.2 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн 5.0 тэрбум төгрөгийн өрийг барагдуулж цалин хөлсийг хугацаанд нь тавих үүрэг бидэнд ногдсон билээ. Манай Засгийн газар цалин хөлстэй холбоотой 20.0 гаруй тэрбум төгрөгийн өрийг үндсэндээ 5 сарын дотор бүрэн барагдуулж, нэмэгдүүлэх шийдвэр гарсан ч өгөгдөөгүй байсан цалинг иргэдийн гар дээр бодитойгоор тавьж олгосноос хойш төсвийн санхүүжилтээс шалтгаалан төрийн албан хаагчдын цалин хөлс саатах, хугацаа хожимдох, өр авлага үүсэх явдлыг таслан зогсоож, улмаар 2001 оноос цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлж ирлээ. 1996-1999 онд төсвийн байгууллагад ажиллагчдын цалин хөлсийг бараг 2 дахин нэмэгдүүлсэн боловч төгрөгийн ханш 2.0 гаруй дахин унаж, бараа үйлчилгээний үиэ 2.1 дахин өссөнөөс хүн амын бодит орлого нэмэгдээгүй, харин ч буурсан байв. 2000-2003 онд төгрөгийн ханш 6,5 хувь, бараа үйлчилгээний үнэ 24 хүрэхгүй хувиар өссөн байхад төсвийн байгууллагад ажиллагчдын дундаж цалин 2 дахин өсч, худалдан авах чадвар нь 1.7 дахин нэмэгдсэн байна. Тухайлбал төсвийн байгууллагад ажиллагсдын дундаж цалин 1999 онд 39490 төгрөг байсан бол 2004 онд 88678 төгрөг болж нэмэгдсэн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw