Монгол улсын парламент - боть 2

224 МОНГОЛ УЛСЫН ПАРААМЕНТ-П өрийн асуудал ийнхүү шийдэгдсэнээр Монгол Улс эдийн засгийн хувьд улам бүр бие даах нөхцөл сайжирлаа. Гадаад валютын нөөц 2000 оны эхэнд 116,9 сая ам. доллар байснаа “их өр”-ийг дарсны дараа буюу 2003 оны эхэнд энэ нөөцийн хэмжээ 129 сая ам. доллар болж өссөн байна. “Их өр”-ийг шийдсэн байдлыг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд ч зүй ёсоор үнэлж байна. ОУВС-ийн ажлын хэсэг Монгол Улс “их өр”-ийг зохицуулан шийдвэрлэснийг “... урт хугацаанд үр дүнгээ өгөх түүхэн ололт” гэж дүгнэсэн юм. Цаг хугацаа, он жилүүд өнгөрөх тусам энэ түүхэн шийдвэрийн үнэ цэнэ улам өснө гэдэгт эргэлзэхгүй байна. УИХ Монгол улсын иргэдэд газар өмчлөх түүхэн шийдвэрийг гаргаж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулан ашиглах үндсийг бүрдүүлэв. Газарт ногдох үл хөдлөх хөрөнгийн татварыг тогтоохдоо иргэдийн газраа өмчилж авах хүсэл сонирхолыг хөхүүлэн дэмжих, иргэдэд татварын дарамт бий болгохгүй байх үүднээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрын татварыг нийслэлд 95, аймгийн төвд 97, сумын төв, тосгонд 98 хувиар, аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрыг нийслэлд 30, аймгийн төвд 70, сумын төв, тосгонд 85 хувиар, газар тариалангийн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрыг 95 хувиар тус тус хөнгөллөө. Төв, орон нутгийн төсвийн харилцааг боловсронгуй болгож татварыг аж ахуйн нэгжээр бус, орлогын төрлөөр хуваарилах зарчмыг хэрэгжүүлж нэмэгдсэн өртгийн албан татварыг бүс нутгийн онцлогийг харгалзан төрийн сангаар дамжуулан тухай бүр буцаан хуваарилах зарчмыг хэрэгжүүлснээр орон нутгийн төсвийн орлогын тогтвортой эх үүсвэр бий болж, өөрийгөө санхүүжүүлэх чадвар дээшилж, бие даасан байдал нь бэхжиж байна. Улсын төсөвт харьцангуй өндөр шатлалаар татвар төлдөг аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын дээд хэмжээг 25 хувиар бууруулан 30 хувь болгон мөрдүүлэв. Энэ арга хэмжээний үр дүнд жилийн 100 сая төгрөгөөс дээш татвар ногдуулах орлоготой татвар төлөгчдийн татварын ачаалал жилдээ 10 орчим тэрбум төгрөгөөр багасч байгаа юм. Татварын бодлогоор үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг урамшуулан тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт болон экспортын чиглэлийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн технологийн зориулалтаар ашиглах, угсарч суурилагдах тоног төхөөрөмж, хүнд механизмыг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөн, алт олборлож буй аж ахуйн нэгжүүдийн алтны нөөцийн төлбөрийг шинэчлэн тогтоож алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд татварын ачааллыг хөнгөлөх чиглэлээр зохицуулалт хийлээ. Татварын бааз суурийг өргөтгөх, хөнгөлөлт, чөлөөлөлтийг оновчтой тогтоох цогц бодлогыг хэрэгжүүлсний дүнд төсөвт орох татварын орлогыг бууруулалгүйгээр аж ахуйн нэгж, иргэн бүрд ногдох татварын ачааллыг бууруулж чадлаа. Энэ нь иргэдийн бодит орлого, аж ахуйн нэгжүүдийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw