МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 223 нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд нягт хамтран ажиллаж, харилцан үүрэг хариуцлага хүлээж ажиллах бололцоо нээгдэж үйл ажиллагаа нь зүгширч байна. Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоонд шилжиж бэлэн мөнгөний удирддагыг сайжруулснаар төсвийн орлогын улирлын нөлөөлөл арилж, төлөвлөгөөт санхүүжилтийг жигд тасралтгүй олгох боломж бүрдэж Засгийн газрын төлбөр гүйцэтгэх чадвар эрс дээшиллээ. Зарлага санхүүжилтийн замбараагүй байдлыг журамласны зэрэгцээ төсвийн орлогын бүрдэлт, татзар төлөлтийг сайжруулах, татварын баазыг өргөтгөн төсвийн орлогыг нэмэгдүүлэх талаар дэс дараатай олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байна. Арилжааны банкуудын үйл ажиллагааны доголдлоос үүдэн төрийн сан хөмрөг эрсдэлд ордог, улсын төсөв хохирол хүлээдэг зуршил ариллаа. Ардчилсан холбоо эвслийн Засгийн газруудын үед арилжааны 10 гаруй банк дампуурч, төрийн болон харилцагчдын 40-өөд тэрбум төгрөгийн хөрөнгө эрсдэлд орсон билээ. Төрийн болон хувийн өмчийн арилжааны банкинд байсан харилцах дансныхаа 20-50 хувийг хураалган эрсдэлд оруулсан, хохиролоо нөхүүлэн авч чадаагүй завшуулсан аж ахуйн нэгж, иргэн хэн боловч найдваргүй, хэврэг банк, санхүүгийн тогтолцоо, мэргэжлийн биш удирдлага, Засгийн газрын хариуцлагагүй үйл ажиллагаанаас өөрсдөдөө учирсан хохирлыг мартаагүй байгаа. Манай Засгийн газар татвар төлөгчдийн мөнгө, төрийн сан хөмрөгийг эрсдэлд оруулдаг ийм ёс бус байдал дахин давтагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлж чадлаа. Засгийн газар өрийн удирдлагыг сайжруулснаар улсын төсвийн алдагдлыг төлбөрийн чадвартай уялдуулан гадаад, дотоод эх үүсвэрээс хамгийн бага зардлаар санхүүжүүлэх, шийдвэрлэгдээгүй болон хугацаа хэтэрсэн өр төлбөрийг барагдуулж, эдийн засгийн өсөлтөд саад болсон өрийн дарамтыг арилгах, төсвийн зарлага санхүүжилтийг цаг хугацаанд нь олгох нөхцлийг бүрдүүллээ. Засгийн газар олон улсын аргачлалын дагуу гадаад зээлийн дарамтын тооцоог дунд, урт хугацаанд тооцож зээлийн хэмжээг зохистой түвшинд байлган хянах тогтолцоог нэвтрүүлсэн нь Монгол улс алсдаа өрийн дарамтад орохгүй байх урьдчилсан нөхцөл болж байна. Засгийн газар 1990-ээд оноос авч ашигласан гадаад зээлийн төлбөрт сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 139.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад зээлийн болон үйлчилгээний төлбөрийг гадаад орон, олон улсын санхүүгийн байгууллагуудад цаг хугацаанд нь графикийн дагуу төллөө. Засгийн газар өмнөх тогтолцооноос шилжиж ирсэн ОХУ-д төлөх 11.4 тэрбум шилжих рублийн өрийг 98.0 хувийн хөнгөлөлттэйгээр бүрэн шийдвэрлэлээ. Ард түмний сэтгэл санаанд олон жилээр дарамт болж, олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орон, хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж, хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байсан шилжих рублийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw