Монгол улсын парламент - боть 2

222 МОНГОЛҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П Боловсролын салбарт 1996-1999 онд нийлбэр хүч чадлаар хот, хөдөөд 5,7 мянган суудал бүхий 19 сургууль шинээр барьж ашиглалтад оруулж байсан бол 2000-2004 онд хот, хөдөөд нийт 62 сургуулийн барилгыг ашиглалтад оруулж байна. 1996-1999 онд аймаг, сумдад нийлбэр хүч чадлаар 180 гаруй ор бүхий 13 эмнэлэгийн барилга ашиглалтад орж байсан бол 2000-2003 онд аймаг, сумдад нийлбэр хүч чадлаар 490 гаруй ор бүхий 28 эмнэлгийн барилга ашиглалтад оров. 2004 онд 14 эмнэлгийн барилга барихаас хөдөөгийн 10 сумдад тус бүр 10-15 ор бүхий эмнэлгийн барилга ашиглалтад оруулж, хэд хэдэн эмнэлгийн барилгын ажлыг шинээр эхлүүлж байна. Засгийн газар улсын төсвийн орлогын эх үүсвэрийг тогтвортой нэмэгдүүлэх, төсвийн санхүүжилтийг боловсронгуй болгож, үр дүнгээр санхүүжүүлэх тогтолцоонд шилжих, төрийн сангийн бэлэн мөнгөний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, улс, орон нутаг төсвөө бие даан бүрдүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглүүлэн төсөв, татвар, төрийн сан, нягтлан бодох бүртгэлийн шинэчлэлийн багц бодлогыг тодорхойлон хэрэгжүүлж байна. Монгол улсын төсвийн нийт тэнцэл 1996-1999 онуудад ДНБ-ний 7.5- 12.5 хувьтай тэнцэх буюу 100.0 тэрбум төгрөгөөс давсан алдагдалтай байлаа. Эвслийн Засгийн газраас импортын барааны гаалийн албан татварын тэглэсэн, төсвийн сахилгыг сулруулсан, мэргэжлийн удирдлагыг алдагдуулж, үргүй зардлыг бууруулах, татварын орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой, үр дүнтэй ажлыг зохион байгуулж чадаагүйгээс хөрөнгө, мөнгөний хомсдол үүсч, төсөвт байгууллагуудын өр ихээхэн нэмэгдэж санхүүгийн систем бүхэлдээ хямралд орсон байв. Энэ байдалд дүгнэлт хийж ажилласнаар 2000-2003 онд төсвийн үндсэн үзүүлэлтүүд өмнөх жилүүдтэй харьцуулахад үлэмж сайжирлаа. Алдагдалтай байсан төсвийн урсгал тэнцэл 2001 оноос алдагдалгүй болж, бий болгосон дотоод хуримтлалаараа ирээдүйд чиглэсэн зардал, хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэх боломж нэмэгдэж байна. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг 2003 оноос хэрэгжүүлж эхэлснээр захиргааны орон тоо, урьдчилан тогтоосон зардлыг санхүүжүүлэх бус тухайн байгууллагын зорилт, төрийн өмнө хүлээсэн үүрэг, түүнийгээ хэрэгжүүлэх үйл ажиллагаа, олон нийтэд үзүүлсэн үйлчилгээний бодит үр дүнг санхүүжүүлэх шинэ зарчимд шилжээд байна. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасны дагуу 2003 оноос эхлэн аймаг, орон нутаг, төсөвт байгууллагуудын өр төлбөрийг барагдуулах, шинээр өр төлбөр үүсгэхгүй байх талаар онцгой анхааран ажилласны дүнд 2000 оны 8 дугаар сард манай Засгийн газарт шилжиж ирсэн 137 тэрбум төгрөгийн тулгамдсан өр 3 дахин багасч 46,4 тэрбум төгрөг болоод байна. Улсын төсөв, орон нутгийн төсвийн хооронд өр, авлагагүй болж, нийслэл, дүүргүүд, олон аймаг, сумд өрийн дарамтнаас ангижирч чадлаа. Угхуульхэрэгжиж эхэлснээр орон нутгийн болон салбарын удирдлагын зарчмыг оновчтой хослуулах, төрийн яамд, агентлагууд, орон

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw