МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 221 Макро эдийн засгийн тогтворжилт хангагдаж, банк, санхүүгийн салбар эрүүлжихийн хэрээр үйлдвэрлэл үйлчилгээ идэвхжиж, бүтээн байгуулалтын үйл явц өргөжиж байна. Засгийн газар Монгол Улсын цаашдын хөгжлийн хувь заяаг тодорхойлж, нүүр царайг илэрхийлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөр, бодлогын асуудалд онцгой анхаарал хандуулан, дотоод нөоц бололцоог дайчлан, гадаадын тусламж дэмжлэгтэй уялдуулан оновчтой ашиглахыг зорьж байгаа юм. Энэ хүрээнд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулан хэрэгжүүлэх, бүсүүдийн тулгуур төвүүдийг бий болгон хөгжүүлэх, чөлөөт бүс, аж үйлдвэрийн парк байгуулах, “Мянганы зам”, эрчим хүчний нэгдсэн сүлжээ, сум суурин газрын дизель станцыг шинэчлэх, малчин өрхийг цахилгаанжуулах зэрэг төсөл, холбоо, мэдээллийн салбарыг хөгжүүлэх хөтөлбөр зэрэг бүтээн байгуулалтын дорвитой, ирээдүйд чиглэсэн зорилтыг хэрэгжүүлж байна. Манай Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа 2500-аад километр цахилгаан дамжуулах шугам ашиглалтад оруулж, 42 сум суурин газрыг төвлөрсөн эрчим хүчний сүлжээнд холбож байна. Мөн 70 гаруй сумын төвийн дизель станцыг шинэчилсэний зэрэгцээ малчин өрхийг цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болгох, телевиз үзэж, мэдээлэл авах боломжоор хангах ажил эрчимтэй хийгдэж байна. Дорнодын цахилгаан станцын шинэчлэлтийг дуусгаснаар Зүүн бүсийн эрчим хүчний систем найдвартай, тасралтгүй ажиллах боломжтой боллоо. Улаанбаатар хотын дулааны 6,1 км шугамыг барьж ашиглалтад оруулснаар хотын дулаан хангамж сайжирлаа. Засгийн газраас дэвшүүлсэн “Орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй орон сууц, үйлчилгээний олон арван барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулах боломж бүрдлээ. 1999 онд 300 айлын орон сууцыг ашиглалтад өгч байсан бол 2000 онд 680, 2001- 2002 онд тус тус 1000 гаруй, 2003 онд 2000 гаруй айлын орон сууцыг ашиглалтад өгч, ашиглалтад өгсөн орон сууцны хэмжээ 1999 онтой харьцуулахад бараг 7 дахин нэмэгдсэн байна. Засгийн газрын “Мянганы зам” төслийг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, гадаад орнуудын зээл, тусламж, хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Автозамын сүлжээг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд сүүлийн 4 жилд ашиглалтад оруулсан хатуу хучилттай замын урт 300 км буюу 4.2 дахин их, төмөр бетон гүүр 1635 уртааш метр буюу 50 хувь өссөн байна. Сүүлийн 4 жилд авто замын салбарт гадаадын зээлийн хөрөнгөөр Дархан-Эрдэнэт болон Налайх-Чойрын хатуу хучилттай замын хэсэг, Хархорин-Тосонцэнгэл, ЦэцэрлэгТосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор-Алтай- Ховдын чиглэлд хэсэгчилсэн хайрган зам зэрэг төслүүдийг өөрийн хөрөнгийг оролцуулан хэрэгжүүлэхэд нийтдээ 110 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw