Монгол улсын парламент - боть 2

220 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П импортын дүнд техник, технологийн хувийн жин түргэн хурдацтай нэмэгдэж байна. Орчин үеийн тэргүүний технологи, техник хэрэгсэл, шинэ материалын импортод эзлэх хувь хэмжээ ийнхүү нэмэгдсэн байгаа нь муу үзүүлэлт биш гэж үзэж байна. Манай улсын төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлсэн нэг чухал хүчин зүйл бол гадаадад ажиллаж байгаа манай иргэдийн илгээж буй мөнгөний хэмжээ байнга нэмэгдэж байгаа явдал юм. Энэ бол зөвхөн гэрийнхнийхээ амьдралыг тэтгээд зогсохгүй дотоод хэрэглээг урамшуулан импортыг нэмэгдүүлж буй эрэлтийн нилээд хэсгийг бий болгож байгаагаараа макро эдийн засгийн тогтворжилтыг бататгахад гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн маань оруулж байгаа тодорхой хувь нэмэр мөн. Засгийн газар энэ асуудалд ач холбогдол өгч гадаадад ажиллаж буй иргэдийнхээ эрхийг баталгаажуулах, ажиллаж амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэхэд туслах, банк, санхүүгийн үйлчилгээг боловсронгуй болгоход нь дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна. Эдийн засаг тогтворжиж, сэргэж байгаатай холбоотойгоор банкуудын үйл ажиллагаа ч сайжирч банкны систем эрүүлжлээ. Иргэд, байгууллагуудын банкинд итгэх итгэл нэмэгдэж хугацаат хадгаламжийн хэмжээ 2000 оны эхэнд байснаасаа 5.3 дахин, гадаад валютын хадгаламжийн хэмжээ 4.2 дахин, төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 3.0 дахин өссөн нь банк, санхүүгийн үйлчилгээ сүүлийн 4 жилд ихээхэн өргөжиж, эрүүлжиж байгааг харуулж байна. Гүйлгээнд байгаа нийт мөнгөний хэмжээ 2000-2003 онд жилд дунджаар 27,5 хувиар өсч 703,3 тэрбум төгрөгт хүрлээ. Хадгаламж өссөн, банкны байгууллагуудаас Засгийн газрын авсан зээлийн хэмжээ эрс багассан нь бодит эдийн засагт очсон мөнгөний урсгалыг нэмэгдүүллээ. Дотоодод олгосон зээлийн хэмжээ 2003 онд 442,2 тэрбум төгрөгт хүрч 1999 оноос 6,6 дахин өссөний дотор хувийн хэвшилд олгосон зээлийн хэмжээ 11,5 дахин нэмэгдсэн байна. Зээлийн хэмжээ өссөн хэдий ч 2003 оны эцэст чанаргүй зээл нийт зээлийн 8,3 хувийг эзэлж байна. Тэгвэл энэ үзүүлэлт 1999 онд 39,4 хувь байлаа. Банкны салбар дахь төрийн оролцоог бууруулах зорилгоор төрийн мэдпийн Худалдаа хөгжлийн банк, ХААН банкуудын удирдлагын чадавхийг сайжруулж, улмаар гадаадын томоохон хөрөнгө оруулагчдад амжилттай хувьчилсан, төрийн мэдпийн Хадгаламжийн банкийг арилжааны горимд шилжүүлсэн зэрэг нь банк, санхүүгийн салбар бэхжиж үйлдвэрлэлийн салбарыг бодитойгоор дэмжлэг болоход чухал түлхэц боллоо. Монгол Улсын банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалт мөнгөн болон оюуны хэлбэрээр орж эхэллээ. Удирдлагын тэргүүний арга барил томоохон банкуудад нэвтэрч байгаа нь банкны салбарын цааидын тогтвортой хөгжлийн суурь болж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw