Монгол улсын парламент - боть 2

ИОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕКТ-П 219 Улсын төсвийн алдагдал буурч, урсгал төсвийн алдагдал арилснаар ундэсний хуримтлал бий болж, жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Төсвийн алдагдлын ДНБ-нд эзлэх хувь хэмжээ 1999 онтой харьцуулахад 2 дахин багассан бөгөөд энэхүү үзүүлэлт олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын шалгуурыг хангаж байгаа юм. Улсын төсвийн бүрдүүлэлт сайжирч, төрийн байгууллагуудын болон нийгмийн зориулалттай санхүүжилт хугацаандаа тогтмол хийгдэж хэвшлээ. Улсын төсвийн орлого бүрдүүлэх зорилт өмнөх жилүүдэд байнга тасарч байсан бол 2000 оноос хойш тогтмол биелж байна. Төсвийн байгууллагуудын өр, авлага байнга буурч, хугацаа хэтэрсэн, тулгамдсан өргүй болж улсын төсөв эрүүлжиж байна. Өмнөх үед улсын төсвөөс хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөт зорилт, санхүүжилт байнга тасалдаж, он дамжсан өр, авлага үүсэх нь зуршил болсон байлаа. 2001 оноос хойш хөрөнгө оруулалтын санхүүжилт жил дараалан давж биелэгдсэн бөгөөд өмнөх 4 жилтэй харьцуулахад нийт хөрөнгө оруулалт 2.4 дахин нэмэгдсэн байна. 2003 онд хөрөнгө оруулалт 47,7 тэрбум төгрөгт хүрлээ. Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны үр дүнд бий болсон макро эдийн засгийн тогтворжилт нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чухал нөхцөл, баталгаа болж байна. 2002 оныг гадаадаас хөрөнгө оруулалтыг дэмжих жил болгон зохион байгуулж хууль эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, элдэв хүнд суртал саад бэрхшээлийг арилгах, нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлэх, тогтвортой байдлыг хангах, санхүү, татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх зэрэг цогц арга хэмжээ авч ажилласнаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдлээ. 1999 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 30.4 сая ам.доллар байсан бол 2003 онд 113.1 сая ам.доллар болж 3.7 дахин нэмэгдсэн байна. Манай улс НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас тодорхойлдог хөрөнгө оруулалтыг хүлээн авах, шингээх чадавхийн индексээр өндөр чадавхитай орны ангилалд орлоо. 2000-2003 онд 777,3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг авч ашигласан байна. Эдийн засгийн сэргэлт, хөрөнгө оруулалтын идэвхжилттэй уялдан гадаад худалдааны нийт эргэлт түргэн хурдацтай нэмэгдэж байна. Өмнөх жилүүдэд гадаад худалдааны нийт эргэлт жилд дундажаар 3.4 хувиар өсч байсан бол сүүлийн 3 жилд жилд дундажаар 6.4 хувиар өссөн нь манай гадаад худалдаа бүхэлдээ идэвхжиж байгааг харуулж байна. Эдийн засаг өсч, хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор тоног төхөөрөмж, техник технологийн импорт ихээхэн өсч байгаагаас үүдэн импортын барааны өсөлт, экспортын барааны өсөлтөөс түрүүлж байна. Энэ нь манай эдийн засгийн өнөөгийн нэг онцлог юм. Экспорт, импортын зөрүү “сөрөг” үзүүлэлттэй байгаа ч манай улсын төлбөрийн тэнцэл байнга эерэг үзүүлэлттэй байгаа юм. Бүхэлд нь авч үзвэл

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw