Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 217 оныг “Гэр бүлийн хөгжлийн жил”, “Усны шинэтгэлийн жил” болгон тус тус зохион байгуулж бүх нийтийн хүч анхаарлыгтөвлөрүүлэн ажилласнаар эдийн засгийн өсөлт жил дараалан нэмэгдэж, бүтцийн эерэг өөрчлөлт гарлаа. Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хамтын нийгэмлэг, хандивлагчидтай хамтын ажиллагаагаа сэргээн идэвхжүүлж, бодлого, хөтөлбөрөө уялдуулан зохицуулж, тэдний дэмжлэгийг авч ажилласан нь чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэж байна. Засгийн газар ОУВС-тай “Ядуурлыг бууруулж, өсөлтийг дэмжих хөтөлбөр”, Дэлхийн банктай “Ядуурлыг бууруулах стратегийн баримт бичиг”, Азийн хөгжлийн банктай "Төрийн албаны шинэчлэл”, НҮБ-тай “Сайн засаглал” зэрэг хөтөлбөр, төслүүдийг тохиролцон харилцан үүрэг хүлээж хамтран хэрэгжүүлж ирэв. Эрхэт гишуудээ, Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнгийн гол шалгуур үзүүлэлтийн нэг эдийн засгийн өсөлт 2000-2001 онд 1.0 хувь байсан бол 2002 онд 4.0 хувь, 2003 онд 5.5 хувь болж нэмэгдлээ. Манай Засгийн газрын ажилласан эхний жилүүдэд жил дараалан ган зуд тохиолдож, малын халдварт өвчин гарч, дэлхийн зах зээлийн тааламжтай биш нөлөөлөл бий болж эдийн засгийн өсөлтийг сааруулаагүй бол өсөлт илүү өндөр байх байлаа. Гэвч сүүлийн 4 жилд бий болсон эдийн засгийн өсөлт нь чанар, бүтцийн хувьд өмнөх жилүүдийнхээс зарчмын ялгаатай байна. 1996-1999 онуудад байгаль цаг уурын нэн тааламжтай нөхцөлд бий болсон эдийн засгийн өсөлт нь зөвхөн малын тоо толгойн болон бүтээгдэхүүний өсөлтөөр хангагдсан байв. Байгаль, цаг агаараас шууд хамааралтай, болзошгүй эрсдэлд өртөмтгий салбарын өсөлтөөр бий болсон эдийн засаг өсөлт туйлын хэврэг, баталгаатай биш байдгийг 1999-2001 онд болсон зудын улмаас эдийн засгийн өсөлт 1.0 хувь болтлоо буурснаас тодорхой харагдаж байна. Харин өнгөрсөн 3 жилд гарсан эдийн засгийн өсөлтөд эрсдэл багатай, тогтвортой нэмэгдэж чадах үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээний өсөлт зонхилж, тэр нь ХАА-д бий болсон уналтыг нөхөж чадсан байна. Засгийн газраас үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүл эх талаар авсан цогц арга хэмжээний дүнд аж үйлдвэрийн салбарт өсөлт гарлаа. Боловсруулах салбарын уналт зогсож, бүтцийн өөрчлөлтийн зөв хандлага гарлаа. Боловсруулах салбарын 2003 оны үйлдвэрлэлийг 1999 онтой харьцуулбал 48.3 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнд боловсруулах салбарын эзлэх жин 36.3 хувь нэмэгдсэн байна. Аж үйлдвэрийн салбарын 2000-2003 оны дундаж өсөлт өмнөх 4 жилийн дундаж өсөлтөөс 11.6 дахин, барилгын салбарын дундаж өсөлт 20 дахин, тээвэр холбооны салбарьш дундаж өсөлт 2.5 дахин, худалдаа үйлчилгээний салбарын өсөлт 2.3 дахин тус тус илүү байна. Эдийн засагт ийнхүү өсөлт гарснаар 2003 онд нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 1999 оныхтой харьцуулахад 31,1 хувиар нэмэгдлээ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw