Монгол улсын парламент - боть 2

216 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П завсарлагааны үеэр баталж гаргасан, хуулиа иргэд сонгогчиддоо сурталчлах, хуулийн хэрэгжилттэй танилцаж, хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын төсөлтэй холбоотой асуудлаар олон нийтийн санал бодлыг судлах, чуулганаар хэлэлцэх хууль тогтоолыг богино хугацаанд хэлэлцэн батлах бэлтгэлийг хангах нь гол зорилт болж байна. Эрхэм гишүүд ээ, Энэ удаагийн УИХ-ын намрын чуулган өндөрлөснийг мэдэгдье. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.37 УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхии сайд Н.Энхбаярын хийсэн мэдээлэл 2004.03.04 Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Улсын Их Хурлын дарга аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Засгийн газрын гишүүд ээ, Ноёд, хатагтай нар аа, Монгол Улсын Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан ёсоор Монгол Улсын нийгэм, эдийн засаг, Засгийн газрын санхүүгийн байдлын талаар та бүхэнд танилцуулж, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, төсөв, санхүүг эрүүлжүүлэх чиглэлээр Засгийн газраас явуулж ирсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнг товч мэдээлье. Энэхүү мэдээллийн агуулгыг дээрхи хуулийн заалтад нийцүүлэн эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийг илүү тодорхой болгох үүднээс өмнөх жилүүдийн хүрсэн түвшин, өөрчлөлтийн хандлагатай зэрэгцүүлэн дүгнэлт хийлээ. Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд макро эдийн засгийг тогтворжуулан экспортын баримжаатай, хувийнхэвшилд тулгуурласан эдийн засгийг бий болгоход чиглэсэн бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэн эдийн засгийн тогтвортой, өндөр өселтийг хангах, төсөв, санхүүгийн байдлыг эрүүлжүүлэх, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, ядуурлыг бууруулахад тэргүүлэх ач холбогдол өгч ажиллалаа. 2000 онд тус улсын эдийн засаг, нийгэмд нэгэнт буй болоод байсан бэрхшээл, хүндрэлийг юуны өмнө арилгах, улс орон даяар эмх замбараатай хариуцлагатай байдлыг тогтоох, улмаар эдийн засгийн хүч, бололцоогоо дайчлан зөв зохистой ашиглах, хүндрэл бэрхшээлийг хор хохирол багатай даван туулахын зэрэгцээ ард түмнийхээ идэвхтэй дэмжлэгт түшиглэж ирээдүйн хөгжил, цэцэглэлтэд чиглэсэн бүтээн байгуулалтын олон ажлыг санаачилж, улмаар зарим бодитой үр дүн гарч эхэлсэн нь бүрэн эрхийн хутацааны зорилтуудыг амжилттай хэрэгжүулэх үндэс болж байна. Дотоод нөөц бололцоогоо шавхан дайчлах зорилгоор 2001 оныг “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих жил”, 2002 оныг “Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих” жил”, “Оюутны жил”, ‘Тахир дутуу иргэдийг дэмжих жил”, 2003 оныг “Монголд зочлох жил”, “Хоршооллыг дэмжих жил”, 2004

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw