Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 215 Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай хууль батлагдсанаар иоджуулсан давсны үйлдвэрлэлээс хэрэглээ хүртэлх бүх шатанд үүсэх харилцааг зохицуулах, айл өрх бүрийн иоджуулсан давсны хэрэглээг нэмэгдүүлэх замаар иод дутлын эмгэгээс сэргийлэх улмаар бүрэн устгах, хүн амын оюуны чадамжийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлж чадлаа. Биеийн тамир, спортын тухай хууль батлагдан гарснаар зах зээлийн харилцааны үед хуулийн зохицуулалтгүй, урсгалаараа явж байсан энэхүү нийгмийн харилцаанд эрх зүйн зохицуулалт хийж, төрөөс биеийн тамир, спортын талаар явуулах бодлого тодорхойлогдон, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшигдсэн зорилтуудыг хэрэгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх, биеийн тамир, спортын санхүү, эдийн засгийн чадавхи дээшлэн, хүүхэд, залуучууд биеийн тамир, спортоор хичээллэн, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, материаллаг нөхцөл бололцоог бүрдүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай байх, нийгмийн ухамсрыг төлөвшүүлэх, боловсролын бүх шатны байгууллагын биеийн тамир, спортын ажлыг сайжруулахад зохих түлхэц өгч, цоо шинэ чиг хандлагыг бий болгон хуульчлан өглөө. Байгаль орчны чиглэлээр Рашааны тухай хуулийг баталлаа. Рашааныг зүй зохистой ашиглах, рашааныг цэвэр ариун байлгахад орон нутгийн иргэдийн санаачлагыг дэмжих, рашааны ариун цэвэр хамгаалалтын бүсийг зохих журмын дагуу тогтоож, мөрдүүлэх, рашааны эх үүсвэрийг паспортжуулах, мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын ажлыг тогтмолжуулах зэрэгт энэ хууль чухал ач холбогдолтой юм. Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль батлагдан гарснаар хог хаягдлын талаархи төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийтлэг эрх, үүргийг тодорхойлох, ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг цуглуулахад анхнаас нь ангилал хийж, дахин ашиглах замаар аж ахуйн эргэлтэнд оруулах, хог хаягдал хадгалах, булах зориулалтын байгууламж байгуулах, дэвшилтэт технологи нэвтрэх таатай орчин бүрдлээ. Хог хаягдлыг багасгах болон хог хаягдалгүй үйлдвэрлэл эрхлэх, хог хаягдал боловсруулах, технологийн дагуу хадгалах, булах үйл ажиллагаанд төрөөс хөнгөлөлт үзүүлснээр хог хаягдлын менежмент төлөвших зэрэг чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын олон улсын байр суурийг бататган бэхжүүлэх, олон тулгуурт гадаад бодлогоо идэвхжүүлэх, олон талын болон хоёр талын хамтын ажиллагааг өргөтгөхөд чиглэсэн хэд хэдэн чухал гэрээ хэлэлцээрийг соёрхон батлав. Үүний зэрэгцээ УИХ-ын өөрийнх нь гадаад харилцаа үлэмж өргөжиж, Монгол улс олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох эрх зүйн шинэ орчин бий болгох талаар багагүй ахиц гарч байна. Монгол Улсын Ерөнхий сайд аа, Эрхэм гишүүд ээ, Засгийн газрын гишүүд ээ, 2004 оны хаврын чуулган нь энэ УИХ-ын нэгэн бүрэн эрхийн хугацаа дуусах сүүлчийн ээлжит чуулган билээ. Иймд Байнгын хороод бүрэн эрхийн хугацаанд хийсэн ажлаа нэгтгэн дүгнэх, УИХ-ын чуулганы

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw