214 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Намрын чуулганаар хүний эрх, нийгмийн асуудлаар хэд хэдэн хууль, тогтоол батлан гаргалаа. УИХ-аас баталсан Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр нь хүний эрхийн бүх салбаруудыгхамарсан, Үндсэн хуульд заасан хүний эрхтэй холбогдсон заалтуудыг 10-15 жилийн хугацаанд хэрэгжүүлэхэд чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүлэн тусгалаа. Хөтөлбөрт тусгагдсанаар хүний эрхийг хангах үндэсний механизмд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн гэх засгийн гурван салаанд хамаардаг бүх шатны байгууллагууд болон бизнес эрхэлдэг болон төрийн бус байгууллагуудыг хамрууллаа. Уг хөтөлбөрт хүний хувийн, улс төрийн, эдийн засгийн, нийгэм, соёлын эрх, эрх чөлөөг хангах, хүний эрхийн талаархи олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох, гэрээний биелэлтэд тавих хяналт шинжилгээ, үнэлгээ гэсэн 2 хэсэгт тус тус авч үзсэн болно. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар Засгийн газрын тухайн жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг хоёр жил тутам гаргаж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж байх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулах, биелэлтэд нь хяналт шинжилгээ хийх Үндэсний хөтөлбөрийн хороог Ерөнхий сайдын дэргэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй байгуулж ажиллуулахаар шийдвэрлэв. Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийг баталлаа. Энэ хөтөлбөр нь зах зээлийн зохицуулалт, хяналтыг сайжруулах замаар хүн амын согтууруулах ундааны хэрэглээг бууруулж, архидан согтуурснаас хүн амын эрүүл мэнд, гэр бүл, нийгмийн амьдралд учруулах сөрөг үр дагаврыг багасгах эрх зүй, эдийн засаг, нийгмийн орчин бүрдүүлэх зорилготой. Согтууруулах ундааны хэрэгцээг хүртээмж олдоц хязгаарлах, үйлдвэрлэл, импорт, худалдаанд тавих хяналтын үр өгөөжийг сайжруулах чиглэлээр хяналтын механизмыг оновчтой болгох, согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварыг дэс дараатай нэмэгдүүлж хүүхэд, өсвөр үеийнхнийг тохиолдлоор сонирхон согтууруулах ундаа хэрэглэхээс сэргийлэх, наркологийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгож, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, гэр бүл, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах асуудлыг уг хөтөлбөрт тусгалаа. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглох, согтууруулах ундааны үйлдвэрийн боловсруулж байгаа бүтээгдэхүүний хэмжээг тогтоох, хяналт тавих зорилгоор үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шугамын оролт, гаралтыг тоолууржуулах, согтууруулах ундаа үйлдвэрлэх, түүгээр үйлчилгээ явуулахад тусгай зөвшөөрөл олгох асуудлыг 2-3 жилийн хугацаатайгаар олгож байх, мөн хугацаагаар сунгаж байх, согтууруулах ундааг шөнийн цагаар худалдаалах, үйлчилгээ явуулахыг хориглох, 18 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хуулиар хориглосон байсныг 21 нас болгон нэмэгдүүлсэн, архидан согтуурахтай тэмцэх сан байгуулах зэрэг чухал заалтуудыг тусгасан болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw