Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 213 Төрөөс мөнгөний бодлогын талаар 2004 онд баримтлах үндсэн чиглэл нь Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон холбогдох бусад бодлогын баримт бичгүүдийн үзэл санаатай уялдсан бөгөөд 2004 онд инфляцийг 5 орчим хувьд барих, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжсэн бага хүүтэй, урт хугацаатай зээлийг нэмэгдүүлэх, гадаадын банк санхүүгийн байгууллагыг дотоодын зах зээлд нэвтрэх таатай орчныг бүрдүүлэх, санхүүгийн салбарын өнөөгийн тогтворжилтыг бэхжүүлэх, санхүүгийн зуучлалыг бүх чиглэлээр гүнзгийрүүлэх, банкны үйлчилгээний хүрээ хүртээмжийг өргөжүүлэх, ингэхдээ салбарын тогтвортой байдлыг хангах, иргэдийн банкинд итгэх итгэлийг дээшлүүлэх, банк санхүүгийн үйлчилгээг хөдөө орон нутагт хүртээмжтэй байлгах, хадгаламжийн даатгалын эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг боддогыг чухалчлан тусгасан юм. Усан замын тээврийн тухай хууль батлагдан гарснаар дотоодын усан замын тээврийг зүй зохистой, оновчтой, осол аюулгүйгээр зохион байгуулах боломж нээгдэх бөгөөд усан замын тээврийн болон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх таатай нөхцөл бүрдсэн шинэ эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж чадлаа. УИХ-аас баталсан ‘‘Монгол улсын эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал”-д Сэлэнгэ аймгийн Аптанбулаг, Дорноговь аймгийн Замын- Үүд, Баян-өлгий аймгийн Цагааннуурт чөлөөт бүс байгуулах эрх зүйн үндсийг тогтоож, хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэ зорилтын хүрээнд УИХ-аас “Цагааннуур“ худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байддын тухай хуулийг батлан гаргалаа. Цагааннуур худалдааны чөлөөт бүс байгуулах нь хөрш орнуудын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид чөлөөт бүсэд ирж аж ахуйн үйл ажиллагаагаа эрхлэх сонирхлыг төрүүлэх боломж нээгдэх ба гадаад зах зээлтэй харилцах худалдааны харилцаа сайжирч хүн амыг бараа бүтээгдэхүүнээр хангах, баруун бүс нутгийн хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм. Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэлийг 2003 оны намрын чуулганаар УИХ батлан гаргалаа. Үндсэн чиглэлд үйлдвэрлэл, технологийн паркийг Бүсчилсэн хөгжлийн дунд хугацааны стратегитай уялдуулан гол төлөв бүсийн тулгуур төв хотуудад байгуулахаар тусгасан бөгөөд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, өөрийн оронд оюуны багтаамж өндөртэй технологийг хөгжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах, дэлхийн зах зээлд Монгол улсын оролцоог нэмэгдүүлэхэд парХийн зорилго чиглэгдэж байгаа юм. Парк байгуулж, хөгжүүлэх асуудлыг одоо байгаа дэд бүтцийн болон барилга байгууламж, байгалийн баялаг, түүхий эдийн нөөц, гадаадад өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох эдийн засаг, санхүү, хүний нөөц, менежментийн ур чадвар зэрэг олон хүчин зүйлтэй холбон үзэж байршлыг сонгосон нь онцлог бөгөөд ач холбогдолтой зорилт гэж үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw