Монгол улсын парламент - боть 2

212 МОНГОЛ ҮАСЫ Н ПАРЛАМЕНТ-П Энэ удаагийн чуулган өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж ажиллалаа. Төсөв, эдийн засгийн хүрээнд УИХ нь төсвийн байгууллагын удирддага, санхүүжилтийн хуулийн дагуу улс орны төсөв, санхүүгийн төлөвлөлтийг дунд хугацааны хүрээнд, орон нутгийн болон улсын төсвийг бүхэлд нь хамруулан нэг түвшинд авч үзэж төсвийн санхүүжилтийг шинэ зарчмаар төлөвлөснөөрөө онцлог бүхий Монгол улсын 2004 оны Төсвийн тухай хуулийг УИХ тогтоосон хугацаанд нь батлан гаргалаа. Монгол Улсын 2004 оны төсвийн орлогын доод хэмжээг 553.3 тэрбум төгрөгөөр, зарлагын дээд хэмжээг 639.3 тэрбум төгрөгөөр батлав. Монгол улсын төсвийн урсгал тэнцлийн ашиг 38.8 тэрбум төгрөг, нийт тэнцлийн алдагдал 86.0 тэрбум төгрөг болж ДНБ-ний 5.7 хувь эзэлж Засгийн газраас өргон барьсан төсөл тэнцлийн хувьд сайжирсан юм. 2004 оны төсвийг хэлэлцэн батлахдаа татварын эрх зүйн орчинг тогтвортой бзйлгах, татварын хувь, түвшинг өсгөхгүй, шинэ төрлийн татвар гаргахгүй байх зарчмыг баримтлан аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын шатлалыг бууруулах, бага орлоготой иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн эмзэг хэсгийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх, татварын хууль тогтоомжийг нэг мөр болгон давхардуулахгүй байх, чиглэлийг баримталсан болно. Монгол Улсын 2004 оны төсөв хэрэглээний шинж чанараасаа аль болох бүтээн байгуулалтын чиглэл рүү хандаж байгаа. Ирэх онд 52.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэ нь урьд онуудын хэмжээнээс нэмэгдэж байгаа юм. 2004 оны Монгол улсын төсвийн тухай хуультай холбогдуулан баталсан татварын зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиуд нь хөрөнгө оруулалтыг татварын бодлогоор дэмжиж, үйлдвэрлэлийг өргөжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, татварын баазыг өргөтгөн, орлого хуваарилалтыг боловсронгуй болгох, аж ахуйн нэгжид ногдох татварын ачааллыг багасгах зорилтын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын дээд шатлал 40 хувь байсныг 30 хувь болгон даруй 25 хувиар бууруулахаар хуульд тусгаж, татварын ачаалал 2004 онд 9 тэрбум төгрөгөөр буурах тооцоо гарч байна. Үл хөддөх эд хөрөнгийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсанаар Монгол Улсад хэрэгжиж байгаа газрын шинэтгэлийг гүнзгийрүүлэх шаардлагын үүднээс газрын төлбөрийг өөрчлөн, одоогийн мөрдөж байгаа хэмжээнээс бууруулах, иргэдийн ногдох татварын ачааллыг багасгалаа. Ингэснээр газрыг хувьчлах, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явц улам эрчимжиж, Засгийн газрын шинэтгэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжих нөхцөл бүрдлээ. Хөвсгөл, Булган аймгийн төвүүдийн хооронд холбооны дамжуулан сүлжээг өндөр хурдны агаарын шилэн кабелиар өргөтгөн шинэчлэх төслийн хүрээнд гадаадаас нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, сэлбэгхэрэгслийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэлээ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw