МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 211 зээлээр хангагдах болсон хэдий ч цаашид эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэлийг дэмжих үүднээс зээлийн хүүг бууруулах чиглэлээр улам бүр чармайлт гаргаж ажиллах шаардлага хэрэгцээ нэн их байна. Хэдийгээр төрөөс явуулах мөнгөний бодлого нь санхүүгийн зах зээл томорч, өрсөлдөөн нэмэгдэн, зуучлалын хүрээ, хэлбэр олширч байгаа шинэ нөхцөл, байдалд хэрзгжих болж байгаа ч арилжааны банкуудын зээлийн хүүг “хөвөгч хүү” гээд орхих, анхаарлаа сулруулах үндэс байхгүй. Төв банкнаас зах зээлийн, нарийн тооцож бодсон арга хэрэгслүүдээр арилжааны банкуудын үйл ажиллагаанд урьд өмнөхөөс илүү нөлоөлж, зээлийн хүүг бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг хадгалахад анхаарч ажиллах хэрэгтэй. Санхүүгийн үйлчилгээний төвлөрлийг сааруулан төв, орон нутагт салбар, нэгжүүдийг олноор бий болгож, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь зээлийн хүү буурахад нөлөөлөх нэг арга хэмжээ болох юм. Сүүлийн жилүүдэд олноор үүсэн байгуулагдаж буй банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны тогтвортой байдал нь эрсдлийн удирдлагаас шууд хамаарахыг бодолцож, хадгаламж эзэмшигч иргэдийг хамгаалах, мэргэжлийн зөвлөлгөө удирдлагаар ханган, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахад илүүтэй анхаарах хэрэгтэй. ‘Торийн санхүүг зөв зүйтэй удирдахад бидэнд юу дутагдаж байна вэ? үүндур чадвартай жолооч байх нь гол бус. харин түрэмгий зорчигч залуурыг нь булаан машиныг ангэл руу унагэхаас урьдчилан сэргийлж чадах арга, дадалтай жолооч хэрэгтэй ...” гэсэи бидний нэрийг нь дурдах дуртай болсон иобелийн шагналт эдийн засагч М.Фридманы угийг эцэст нь ишлэл болгон хэлье. Төрийн санхүүг удирдах жолооч нарынхаа даддага туршлагыг үргэлж сайжруулж, шалгаж, хянаж байх нь УИХ-ын хэнтэй ч хуваашгүй үндсэн үүрэг шүү дээ. УИХ-ын дарга, гишууд ээ, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2004 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2005-2007 оны хөгжлийн хандлага, Монгол Улсын төсвийн 2004 оны төсөл ба Төрөөс мөнгөний бодлогын талаар 2004 онд баримтлах чиглэлийн талаар миний сая хэлсэн санал, бодол, байр суурийг харгалзан тусгаж тал талаас нь ажил хэрэгч, нухацтай хэлэлцэн шийдвэрээ гаргахыг хүсье. Анхаарч болгоосонд баярлапаа. 36 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бямбадоржийн хэлсэн үг 2004.01.09 УИХ-ын эрхэлл гишууд ээ, Монгол улсын Ерөнхий сайд аа, Монгол Улсын Их Хурлын 2003 оны намрын ээлжит чуулган ажлын нийт 71 өдөр хуралдан 88 гаруй хууль, тогтоол, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэлэлцэн баталж өнөөдөр үйл ажиллагаагаа өндөрлөж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw